• 70275971
  • lunzdtg@gmail.com
Зэрлэг ан амьтанд хужир өвс тэжээл тараасан тайлан

Зэрлэг ан амьтны амьдрах орчныг тэтгэх, өвс тэжээлийн дутагдлаас сэргийлэх зорилгоор био техникийн арга хэмжээг 2023 оны 02 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн зохион байгуулж 60 боодол өвс, 10 шуудай хужир тараах ажлыг буга, аргалын бэлчээр болон нутагшсан газруудаар багийн Засаг дарга нартай хамтран Цагаан-Уул 1-р багийн Нүхтийн ам, Энхийн элс, Өгөөмөр 2-р багийн Хөшгийн өвөр, Хангай ар гэсэн газар нутгуудаар доорх байдлаар тарааса . Үүнд: 1. Цагаан-Уул 1-р баг Нүхтийн аманд - 10 боодол өвс, 3 шуудай хужир 2. Цагаан-Уул 1-р баг Энхийн элс - 20 боодол өвс, 3 шуудай хужир 3. Цагаан-Уул 1-р баг Айргийн ам- 15 боодол, 2 шуудай хужир 4. Өгөөмөр 2-р баг Хангай ар - 15 боодол, 2 шуудай хужир тус тус тарааж ажилсан. Уг биотехникийн арга хэмжээнд зарцуулагдсан 1198200 /Нэг сая нэг зуун ерэн найман мянга хоёр зуун мянган/ төгрөгийг байгаль хамгаалах сангаас зарцуулсан.

2023-09-07 00:00:00