• 70275971
  • lunzdtg@gmail.com
Мэдэгдэл

МЭДЭГДЭЛ

Манай сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 2009 оноос хойш 2022 оныг дуустал хугацаанд нэр бүхий 26 иргэн хөнгөлөлттэй зээл авсанаас 17 иргэний 184,3 сая төгрөгний зээл хугацаа хэтэрсэн байна. Үүнээс 9 иргэний зээл хугацаандаа байна.

Хоршоо хөгжүүлэх сангийн журамд зээлийн мэдээллийг ил тод болгох, найдваргүй зээлдэгчийн нэрсийг зарлах, эргэн төлүүлэх, төрд учирсан хохирлыг барагдуулж, дараагийн хоршоонд боломж олгохоор өмнө зээл аваад хугацаандаа төлөөгүй зээлдэгчдийн мэдээлэл, зээлдэгчийн материал, зураг, хамтран зээлдэгчдийн нэрсийг иргэд олон нийтэд ил тод болгохоос гадна хэвлэл мэдээллийн болон цахим сүлжээнд тавихыг анхааруулж байна. Мөн аймгийн шүүх рүү албан бичиг явуулж дансыг нь битүүмжлүүлэхийг анхааруулж байна.

Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд гэрээ байгуулсан хугацаандаа зээлээ төлөөгүйгээс сангийн мөнгө эргэлтэнд орохгүй, бусад зээл хүссэн Хоршоонд зээл олгох боломжийг хязгаарлаж байгааг Анхаарна уу.

Та бүхэн зээлээ 2024 оны 04-р сарын 16-ны өдрийн дотор

Хоршоо хөгжүүлэх сангийн 100141455401 дансанд төлнө үү.

Холбогдох утас: ХААТасаг 88039178, 95600800

ЛҮН СУМЫН ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН

2024-04-02 00:00:00