Энэхүү сургалт нь гэмт хэрэг зөрчлийн нийгмийн хор аюулыг олон нийтэд таниулах ажлыг тасралтгүй явуулах, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Хамтарсан баг”-ийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах,үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хохирогчдод үзүүлдэг үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой юм.
Уг сургалтад Лүн сумаас ИТХ-ын дарга А.Оюунчимэг, сумын Засаг дарга С.Даваахүү, Багийн Засаг дарга нар болон ИТХНБ-ийн дарга, ХЭЗМ,НБМ, ЕБС-ийн захирал нар оролцлоо.
Сургалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дарга Н.Өлзийхутаг, ГБХЗХГ-ын хүүхдийн эрхийн улсын байцаагч М.Отгонгэрэл, аймгийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга А.Батзаяа, ГБХЗХГ-ын Сургалт, судалгаа мэдээллийн технологийн алба Г.Ариунчимэг, лектор Д.Шинэбаяр нар хүрэлцэн ирж сургалт мэдээлэл өгч хамтран ажиллаа.