Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Бүх нийтээр мод тарья" үндэсний өдрийг зохион байгуулж буй. Энэ өдөр иргэн тус бүр 5 мод, ААН байгууллагууд тус бүр 20 мод тарихаар уриалж мод тарих аяныг эхлүүлсэн билээ.
Эх дэлхийгээ хайрлан байгаль орчноо сэргээн цэцэглүүлэхэд өөрийн гар биеэр оролцоно гэдэг иргэн таны хувьд ирээдүй үр хойчдоо үлдээж буй үнэт хөрөнгө юм.
Төрсөн нутгаа ногоон өнгөөр бүрхүүлж өнгө алагласан үзэсгэлэнт моддоор дүүргэх аянд нэгдэцгээе хэмээн Лүн сумынхаа ард иргэд та бүхнийг уриалж байна.