Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбоотой сумын удирдлагууд хичээл сургалтын үйл ажиллагаа, сургуулийн үдийн цай, дотуур байрны үйл ажиллагаатай танилцав.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль 48 багш, ажилтан, 19 бүлэгт 549 сурагч хичээллэж, үдийн цай хөтөлбөрт 273 хүүхэд хамрагдаж байна.
Мөн сургуулийн дотуур байранд 75 хүүхэд, 6 настай 2 сурагч амьдарч байна.