• 70275971
  • lunzdtg@gmail.com
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн аваргууд маань тодорч шагналын хур буулаа.

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн аваргууд маань тодорч шагналын хур буулаа. Сумын засаг дарга С.Даваахүү, ИТХ-ын дарга А.Оюунчимэг, Засаг даргын орлогч Г.Цогсайхан болон Төв аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга, Газар тариалангийн албаны дарга н.Ганчимэг, Мал аж ахуй үржлийн албаны мэргэжилтэн н.Баяраа, Төв телевизийн захирал н.Энхбаатар, Монгол туургатан театрын уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөн хүндэтгэл үзүүлэн шагналыг гардууллаа.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит залуу аварга малчнаар Цагаан-Уул 1-р багийн малчин Б.Батгэрэл

Аймгийн аварга хадланчаар Б.Мөнхжаргал

Аймгийн аварга саальчинаар Ч.Анхтуяа

Сумын мянгат малчнаар

Цагаан-Уул 1-р багийн малчин Б.Одбаяр

Цагаан-Уул 1-р багийн малчин Ц.Энэбиш

Өгөөмөр 2-р багийн малчин О.Цэнджав

Өгөөмөр 2-р багийн малчин Я.Бэхбат нар тус тус тодорлоо.

Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малч хөдөлмөрч ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж шагнагдсан малчин ард та бүхэндаа халуун баяр хүргэж ажил үйлсийн өрнүүн их амжилтыг хүсье.

Эрдэнэт мал сүргийн буян хишиг арвижин дэлгэрэх болтугай

2022-01-28 00:00:00