• 70275971
  • lunzdtg@gmail.com
Шагнал

Морилон ирж буй усан бар жилийн босгон дээр сумаас тодорсон аймгийн Аварга малчин өрхүүддээ Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулгаар ахлуулсан ажлын хэсэг болон сумын Засаг дарга С.Даваахүү, ИТХ-ын дарга А.Оюунчимэг, Засаг даргын орлогч Г.Цогсайхан, ЗДТГ-ын дарга С.Пүрэвжав, багийн дарга Э.Наранбаатар, А.Ганзориг нарын хамт малчдын хотонд очиж хүндэтгэл үзүүлэн шагналыг гардууллаа.

Аймгийн “Аварга малчин”-аар

Цагаан-Уул 1-р багийн малчин Найданжавын Базаррагчаа

Өгөөмөр 2-р багийн малчин Мэндбаярын Мөнхбаяр

Өгөөмөр 2-р багийн малчин Базарсадын Мөнхзаяа

Төв 3-р багийн малчин Мэндбаярын Энхбаатар нар тодорлоо.

Өвөг дээдсийнхээ уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн арга ажиллагааг өвлөн эзэмшиж, мал сүргээ өсгөн үржүүлэх ашиг шим, чанарыг сайжруулах, малын удмын санг хамгаалахад мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж шагнал хүртсэн малчин ард та бүхэндээ халуун баяр хүргэе.

Эрдэнэт мал сүргийн буян хишиг арвижин дэлгэрэх болтугай

2022-01-31 00:00:00