• 70275971
  • lunzdtg@gmail.com
СУМДЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг нэмэлт тунд хамруулах ажлын явцыг эрчимжүүлэх, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллээр хангаж, үүрэг чиглэл өгөх зорилгоор аймгийн 27 сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга нарыг хамруулан аймгийн Засаг даргын А/733 дугаар захирамжийн дагуу удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг хийж аймгийн Онцгой комиссоос сумдад хүнсний багцын дэмжлэг үзүүллээ.

ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

2021-12-09 00:00:00