• 70275971
  • lunzdtg@gmail.com
"Эрдмийн баяр"ын тайлан тоглолт амжилттай болж өндөрлөлөө

Цоморлиг цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 2021-2022 оны хичээлийн жилийн "Эрдмийн баяр"ын тайлан тоглолт амжилттай болж өндөрлөв.Авьяаслаг хүүхдүүдээ амжилттай бэлдэн оролцуулсан ЗАН ийн багш нартаа талархлаа.Сумын ИТХын дарга А.Оюунчимэг "Замын хөдөлгөөний цагаан толгой"тэмцээнд амжилттай оролцсон 12 хүүхдийг шагнаж урамшуулав.Энэ мөчид 'Цэцэгт хангай дэлгэрэх'эмийн сангаас нийт хүүхдүүдэд витамин тараан өгч дархлааг нь дэмжсэнд талархал илэрхийлье.Мөн хамтран ажилласан эцэг эхчүүддээ талархлаа.Хүүхдүүддээ баярын амтат зоог бэлдсэн тогооч,нярав нартаа талархлаа.Баярын тоглолтыг танхим дүүрэн хүмүүс аз жаргалтайгаар үзэж сонирхлоо.ХҮҮХЭД бүхэн үргэлж инээж байг ээ.

2022-05-27 12:00:00