• 70275971
  • lunzdtg@gmail.com
ТАЛАРХАЛ

Тус сумын 2 дугаар багийн малчин Дамбаюүрэнгийн Лхагвасүрэн нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийн эрүүл таатай орчинг бүрдүүлэхэд дэмжиж туслан угаалгын машин, тоос сорогч хандивласан явдалд баярлаж талархсанаа илэрхийлэн эрхэм таны гэр бүлд мал сүргээ түм бумаар өсгөн, буян заяа нь тэгш дүүрэн явахын өлзийтэй сайхан ерөөлийг хамт олныхоо зүгээс илэрхийлье.

Мөн хамтарч ажиллан дэмжиж тусалсан сумын Засаг дарга С.Даваахүүд баярлалаа

Цоморлиг цэцэрлэгийн хамт олон

2021-12-21 00:00:00