• 70275971
  • lunzdtg@gmail.com
“Илүү их уншъя” уриатай Номын баяр -2022 арга хэмжээ

“Илүү их уншъя” уриатай Номын баяр -2022 арга хэмжээ

2022.09.20 нд Лүн сумын Төрийн албан хаагчдын дунд “Номтой монита” арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд: ЕБС, ЗДТГ, ЭМТ, СОЁЛЫН ТӨВ зэрэг нийт 4 байгууллагын 82 албан хаагчид идэвхи санаачлагатай оролцлоо. Нийт албан хаагчдын дунд монита зарлаж бие биендээ ном бэлэглэсэн сайхан арга хэмжээ зохион байгуулав. Энэ үйл ажиллагааны хүрээнд Аз хур номын дэлгүүрээс хүүхдийн болон хүний хөгжлийн, уран зохиолын нийт 80-н ширхэг шинэ номын худалдаа, үзэсгэлэн гаргаж иргэдэд үйлчлэв. Арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт Төрийн албан хаагчиддаа баярлалаа.

2022-09-29 00:00:00