• 70275971
  • lunzdtg@gmail.com
"СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР" аяны хүрээнд зохион байгуулсан "УРЛАГИЙН НААДАМ" амжилттай зохион байгуулагдлаа.

"СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР" аяны хүрээнд зохион байгуулсан "УРЛАГИЙН НААДАМ" амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд 4 байгууллагын 4 баг оролцож авьяас чадвараа сорин оролцсон бөгөөд урлагийн наадамд:

Зохиолын гоцлол - Б.Отгон баяр /оюутны холбоо/

Зохиолын дуэт- А. Ганзориг /ЗДТГ/

Ц. Жавзмаа

Ардын гоцлол дуу-С.Сандагдорж/ЕБС/

Ардын дуэт -Д.Дарьсүрэн

О.Батзориг /ЕБС/

Ардын гоцлол бүжиг-Г.Туяажаргал/ЕБС/

Цэнгээнт бүжиг-/Star dance/хамтлаг /ЕБС/

Шүлэг-Б. Энхтуул/ЕБС/

Гоцлол хөгжим - Д.Молом/Ахмадын холбоо/

Язгуур урлаг- Э.Мөнхболд /ЕБС/

Эстрад дуу - Д. Юмжирдулам /ЗДТГ/ нар байр эзэллээ.

Нийт багийн дүнгээр Урлагийн наадмын Тэргүүн байр, Цомын аваргаар ЕБС-ийн хамт олон, дэд байр ЗДТГ-ын хамт олон, гутгаар байр Ахмадын холбоо шалгарлаа.

Нутгийн зөвлөлөөс Урлагийн наадамд тэргүүн байр эзэлсэн бүх хүмүүст ТАЛАРХАЛ гардуулав. Лүн сумын Нутгийн Зөвлөлийн Тэргүүлэгч Д. Хатантуул Л.Цэрэнгаамаа нар"ЯРУУ НАЙРГИЙН" эхний 3 байр эзэлсэн яруу найрагчид болон ахмад настан Л.Оюунбатад "Ахмадын алдар" медалийг гардуулан өглөө.

Урлагийн наадамд идэвхтэй оролцсон нийт албан байгууллагууддаа болон Хүндэтгэл үзүүлж хүрэлцэн ирсэн Нутгийн зөвлөлийн хамт олондоо болон шүүгчээр ажилласан Төв аймгийн Монгол Туургатан театрын залуу уран бүтээлч, Баянхангай сумын Соёлын Төвийн дарга Ц.Эрдэнэцогт нарт баярласан талархсанаа илэрхийлье.

Та бүхнийг Урлагийн Янжинлхам бурхан өнө мөнхөд ивээж явах болтугай.

2022-11-30 00:00:00