• 70275971
  • lunzdtg@gmail.com
“ӨӨРСДӨӨ САНААЧИЛЖ, ХАМТДАА ХИЙЦГЭЭЕ” ЛҮН СУМЫН ХҮҮХДИЙН НЭГДСЭН 6 ДУГААР ЧУУЛГАНЫГ 2 ҮЕ ШАТТАЙГААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Хүүхдийн элч”-ээр Лүн сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Эрдэнэтуяа сонгогдож, хүүхэд багачуудын итгэлийг хүлээн өөрийн нутаг дэвсгэрийн харъяаллын хүүхэд бүрийн эрхийг хамгаалагч нь байж, тэдний хүсэл зорилго, итгэл найдварыг биелүүлэх хүндтэй үүргийг хүлээн авлаа. Хүүхдийн нэгдсэн чуулганд хүрэлцэн ирж, хүүхэд багачуудаас гарсан санал, хүсэлтийг сонсож, хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажилласан Сумын засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Даваахүү, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Оюунчимэг, Сургуулийн захирал С.Наранцогт, Соёлын төвийн дарга Д.Баярсайхан, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Хоролгарав, Цэцэрлэгийн эрхлэгч А.Должинсүрэн, Сургалтын менежер Ч.Оюунчимэг, 3-р багийн засаг дарга Э.Наранбаатар, 1а ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Азжаргал, 1б ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Д.Цэцэгпүрэв, 2а ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга С.Оюунсүрэн, 3а ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Р.Пүрэвсүрэн, 5а ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Т.Отгонлхам, 5б ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн А.Гантуяа,6б ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Т.Хишиг-Очир, 7а ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Амаржаргал, 7б ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Н.Батцэцэг, 8а ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Т.Болормаа, 9а ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Э.Нарантунгалаг, 12а ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Т.Тодбаяр нарт талархсанаа илэрхийлье!

Хүүхдийн төлөөх гэгээн үйлс од мэт түгж

Хүүхдийн ариун сэтгэл наран мэт ивээх болтугай!

2022-11-03 00:00:00