• 70275971
  • lunzdtg@gmail.com
БАГШ НАРЫН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Баярын үйл ажиллагаанд ИТХ-ын дарга А.Оюунчимэг, Засаг дарга С.Даваахүү нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэн шагнал гардууллаа

"Аймгийн хурлын 100 жилийн ойн хүндэт медаль"-аар-С.Наранцогт

"Боловсролын тэргүүний ажилтан"-аар Б.Өлзийхишиг

"Боловсролын яамны жуух бичиг"-ээр Б.Одмаа, С.Сандагдорж, Б.Цэрэнчимэд

Элсэлтийн ерөхий шалгалтын оноогоор Улс , аймгийн дундажид хүргэсэн амжилтаар П.Баярцэнгэл, Г.Наранчимэг, С.Сандагдорж

"Шилдэг багш"-аар Ц.Ундрах

Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлж 2021-2022 оны хичээлийн жилд самбо, жу-до, чөлөөт бөхийн төрлөөр улс аймгийн тэмцээнүүдээс нийт 60 медаль хүртсэн амжилтаар Ж.Уранболд

“Багш нарын мэргэжлийн өсөлтөнд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх нь” илтгэлийн уралдаанд тэргүүлсэн амжилтаар Б.Цэрэнчимэд нар шагнагдлаа

Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай.

2022-10-10 00:00:00