• 70275971
  • lunzdtg@gmail.com
"Ном" клубээс номын сангаар байнга үйлчлүүлж ном уншдаг, ном соёлыг дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог, шилдэг, тэргүүний хүүхдийг алдаршуулах зорилгоор тэргүүний уншигч "Оюунлаг сурагч" шалгаруулах уралдаан зохион байгууллаа.

"Ном" клубээс номын сангаар байнга үйлчлүүлж ном уншдаг, ном соёлыг дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог, шилдэг, тэргүүний хүүхдийг алдаршуулах зорилгоор тэргүүний уншигч "Оюунлаг сурагч" шалгаруулах уралдаан зохион байгууллаа. Уралдааны шагнал, урамшууллыг сумын засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, хүүхдийн элч С.Даваахүү ивээн тэтгэж, шалгарсан сурагчдыг урамшууллаа. Ахлах насны ангилалд 12а ангийн сурагч О.Бадамханд тэргүүн байр, 11а ангийн сурагч Б.Номин дэд байр, 11а ангийн сурагч С. Насанбуян гутгаар байр, дунд насны ангилалд 7а ангийн сурагч А.Амин-Эрдэнэ тэргүүн байр, 8б ангийн сурагч Б. Номин-Эрдэнэ дэд байр, 6б ангийн сурагч Д.Дагвадорж гутгаар байр, бага насны ангилалд 5б ангийн сурагч Д. Халиунаа тэргүүний байр, 5б ангийн сурагч Б.Мөнхбаяр дэд байр, 3а ангийн сурагч У.Даваажаргал гутгаар байр эзлэв. Ухаан далай номоос эхтэй. Сурагчдадаа сурлагын амжилт хүсье!. Ивээн тэтгэсэн хүүхдийн элчдээ баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье!

2021-12-16 00:00:00