Хүүхдийн өөрөө удирдах зөвлөлийн дарга М.Болор-Эрдэнэ, хүүхдийн оролцооны байгууллагын дарга нараас сумын Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, хүүхдийн элч С.Даваахүүд тавьсан хүсэлтийг хүлээн авч Лүн сумын уугуул иргэн, мянгат малчин, аймгийн аварга малчин Дамбаюүрэнгийн Лхагвасүрэнгийн гэр бүлээс Бидний гэрэлт ирээдүй, хойч үеийн хүүхэд багачуудынхаа сурч, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлж сургуулийн хүүхдийн өөрөө удирдлагын болон оролцооны байгууллагын 2022 оны үйл ажиллагаанд нь зориулж 1.0 сая төгрөгийг гардуулан өглөө.
Таны гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл нар мэт мандаж, од мэт түгэх болтугай
"Тэмүүлэл" ХӨУЗ, "Инээмсэглэл"УЗ бүлгэм, "Шонхор" өсвөрийн цагдаа бүлгэм, "Стандарт" ХОБ, Охидын клуб, Эко бүлгэм, Яргуй ХОБ, Ном клуб, Таван цагариг ХОБ-ийн зүгээс талархал илэрхийлье.