• 70275971
  • lunzdtg@gmail.com
ЕБСургуулийн танилцуулга

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 15 бүлэгт 402хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 21 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 86.9 хувь, суурь боловсролын хамран сургалт 82.1 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байна. Мэргэжил дээшлүүлэх, хөрвөх сургалтанд нийт багшийн 70 хувь нь хамрагдсан байна.

Сургууль

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • 3-р багийн нутагт байрлалтай
  •  320  Хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 402 хүүхэд суралцаж байна.
  • 43 багш, ажиллагчидтай
  • 1983 онд ашиглалтанд орсон, нэгдсэн халаалтын системд холбогдсон, цутгамал бетон, 64-ын тоосгон ханатай, чанар дунд, хуучин барилгатай.

 

 

Дотуур байр

  • 75 хүүхдийн хүчин чадалтай
  • 1 багш 4 жижүүртэй одоогоор 82 хүүхэд байрлаж байгаа.
  • 1977 онд ашиглалтанд орсон.
  • 2015 онд дээвэр болон хар таазанд их засвар хийсэн.
2021-10-08 00:00:00