• 70275971
  • lunzdtg@gmail.com
Малчин танд

Мал аж ахуйн усан хангамж болон өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх өвс тэжээлийн талаарх зааварчилгаа

Ус хангасан өрхийн тодорхойлолт:

Бог мал (хонь, ямаа) - 3 км дотор усанд хүрч уудаг бол ус хангасан өрх гэнэ.

Үхэр - 4 км дотор усанд хүрч уудаг бол ус хангасан өрх гэнэ.

Адуу - 10 км дотор усанд хүрч уудаг бол ус хангасан өрх гэнэ.

Үүний дээрх зайнаас хол усандаа явж уудаг бол ус хангалаагүй өрх гэж үзнэ.

Өвс тэжээл бэлтгэх заавар:

Малчид өвөлжилт, хаваржилтын бэлтгэлд өвс тэжээл хангахад зориулж бүх малаа хонин толгойд шилжүүлэх хэрэгтэй бөгөөд дараах зааврыг баримтлана:

1. Тэмээний тоо × 5

2. Адууны тоо × 7

3. Үхрийн тоо × 6

4. Хонины тоо × 1

5. Ямааны тоо × 0.9

Эдгээрийг хонин толгойд шилжүүлсний дараа нэг мал тутамд:

3 кг өвс

1 кг гар тэжээл

2 кг хужир бэлтгэнэ.

2024-11-11 00:00:00