Сум хөгжүүлэх сан нь 2021 онд 3 төсөлд 14 сая төгрөгний зээл олгосон. Сум хөгжүүлэх сангийн зөвлөл 2021.07.28 нд хуралдаж Иргэн Г.Хорлоо Хялгасан бүтээгдэхүүн , Б.Насанжав Увс технологийн гутал хийх төсөл, 2021.08.17 нд хуралдаж Н.Цамба Хоёрдогч түүхий эдийн цэг байгуулах зэрэг төслүүдэд зээл олгосон. Энэ онд хугацаа хэтрэлттэй 38 иргэнээс зээлээ бүрэн төлж барагдуулсан 17 иргэний 56.789.542 сая төгрөг, хэвийн зээлдэгчээс 1 иргэний 1.387.500 сая төгрөг нийт 18 иргэний 58.177.042 сая төгрөгийг төвлөрүүлээд байна. Одоогийн байдлаар иргэдээс авах авлага хугацаа хэтрэлттэй 21 иргэний 105.329.998 сая төгрөг, Хэвийн зээлдэгч 8 иргэний 110.544.983 сая төгрөг иргэдийн гар дээр байна. Сум хөгжүүлэх сангийн дансны нийт үлдэгдэл 43.412.136 сая төгрөг байна.