• 70275971
  • lunzdtg@gmail.com
УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР:

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.1, 2.1, 2.3-т заасныг тус тус үндэслэн төрийн захиргааны удирдах 10, төрийн захиргааны гүйцэтгэх (дэс) 40 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна. Үүнд: Бүртгэл: 2021.10.11-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд цахимаар хийгдэнэ.
· Сонирхсон ажлын байрны мэдээлэл, сонгон шалгаруулалтын дараалал, албан тушаалын тодорхойлолт, тавигдах шаардлага зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг https://hh.csc.gov.mn/?sector_id=02001046&offset=1&limit=20 үзнэ үү.



Мэдээлэл харах дараалал:

1. “https://hh.csc.gov.mn” хандана.

2. “Төв аймаг дахь салбар зөвлөл зохион байгуулах” гэсэн талбарыг сонгоно.

3. “Удирдах албан тушаал”, “Гүйцэтгэх албан тушаал” гэсэн жагсаалтаас “БҮРТГҮҮЛЭХ” сонголтыг дарна.



Шалгалт: 2021.10.15-ны өдрийн 09.00 цагт Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт эхэлнэ.

2021-10-04 00:00:00