2025 оны 07 дугаар сарын 24-ний оройн 21:10-22:15 цагийн хооронд Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар 20-25 м/сек-ийн хурдтай хүчтэй салхи, аадар бороо орсонтой холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад П.Өлзийбаяраар ахлуулсан аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг газар дээр нь очиж танилцах, заавар, зөвлөмж өгч, удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар сумдын Онцгой комисс хуралдан хохирол тогтоох ажлын хэсгүүдийг томилж бодит хохирлыг тогтоох, сумын орон тооны бус үнэлгээний хорооны тайлан гаргах ажлыг хийж байгаа бөгөөд үүнд Цагдаагийн газраас 4 алба хаагч, 2 автомашин орон нутгаас 25 албан хаагч, 7 автомашин, нийт 29 алба хаагч, ажилтан, 9 автомашинтай ажиллаж байна.
Төв аймгийн Лүн сумын 35 кВ, Лүн ЦДАШ-д нийт 67 тулгуурыг сэргээн босгох ажилд "УБЦТС ТӨХК"-иас нийт 80 хүн 20 машин механизм ажиллахаар замдаа гарчээ.