• 70275971
  • lunzdtg@gmail.com
ЛҮН СУМЫН ШАГАЙН ХАРВААНЫ ХОЛБОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 10 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛЛОО

Наадамд сумын Засаг дарга С.Даваахүү, Засаг даргын орлогч Г.Цогсайхан нар сумаас төрсөн Улсын мэргэн Д.Дашпунцаг, Э.Мөнхболд, М.Мөнхманлай мөн аймгийн мэргэн Б.Батсүх, М.Мөнхтөмөр, Ш.Баатархуяг, Б.Сансар-Од, Э.Дамдинхүү нарт болон Лүн сумын шагайн харвааны холбоонд хүндэтгэл үзүүллээ. Мөн шагайн холбооны харваачид, аймаг сумдын шагайн холбооны тэргүүнүүд болон Д.Дашпунцаг гуайн гарын шавь нар баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Сумын шагайн холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам сумын спорт зааланд болж өндөрлөсөн ба тус наадамд 6 аймгийн 25 баг буюу нийт 250-аад харваачид оролцон цэц мэргэнээ сорин уралдсан.

Тэргүүн байранд- Төв аймгийн Лүн сумын аймгийн гоц мэргэн Б.Сансар-Од ахлагчтай баг хамт олон

Дэд байранд- Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Улсын хошой мэргэн Р.Ганболд ахлагчтай баг хамт олон

Гутгаар байранд- Булган аймгийн Рашаант сумын Монгол улсын мэргэн Б.Бат-Эрдэнэ ахлагчтай баг хамт олон

Тусгай байранд- Дорноговь аймгийн Өргөн сумын Т.Буян-Арвижих ахлагчтай баг хамт олон шалгарсан бол цуваа харвааны төрөлд:

Тэргүүн байранд- н. Болдбаатар /Монгол Улсын мэргэн/

Дэд байранд- н. Билэгбаяр/Аймгийн гоц мэргэн/

Гутгаар байранд- н. Мөнхбадрах /Аймгийн гоц мэргэн/ нар тус тус шалгарчээ.

Та бүхний хараа нь мэргэн, оноо хурц, уухай нь цээл байх болтугай

2022-01-03 09:00:00