• 70275971
  • lunzdtg@gmail.com
СОЁЛЫН ТӨВИЙН ДЭРГЭДЭХ БҮЖГИЙН ДУГУЙЛАНГИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлан нь үйл ажиллагаагаа явуулаад 2 сарын нүүр үзээд буй. Тус дугуйлан нь 3 насны ангилалаар /5-6 нас,7-9 нас, 10-14 нас/ үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бүжиг сурахыг хүссэн, сонирхсон хэн бүхний өмнө үүд хаалга нь нээлттэй гэдгээ илэрхийлэв.

Ахархан хугацаанд арвин уран бүтээл багагүй амжилтаар бие биенээ баясгасан баг хамт олон маань тун удахгүй тайлан тоглолтоо тавихаар бэлдэж байгаа гэв.

Нээлттэй өдөрлөгт Сумын ИТХ-ын дарга А.Оюунчимэг, Цоморлиг цэцэрлэгийн эрхлэгч А.Должинсүрэн, ЕБС-ийн менежер Ч.Оюунчимэг нар болон багш ажилчид, эцэг эхчүүдийн төлөөлөлүүд оролцлоо.

Сумын хэмжээнд бүжгийн урлагыг, бүжгийн спортыг хөгжүүлэх, эрүүл зөв амьдралын хэвшил дасгал хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажилд сэтгэл шулуудан зүтгэж яваа бяцхан багш бүсгүйдээ болон хичээнгүй шавь нарт нь ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Засаг даргын Тамгын газар

2023-04-17 00:00:00