• 70275971
  • lunzdtg@gmail.com
ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2023” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулсан “Дөл-2023” цэрэг-спортын тэмцээний эхний үе шат амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь хүүхэд залуучуудад эх орон, тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн хүмүүжлийг олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх чухал үүрэгтэй билээ. Сумаас шалгарсан баг хамт олон аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Сумын засаг дарга С.Даваахүү, шүүгчээр СНА Б.Оюунтуяа, биеийн тамирын багш Ж.Уранболд, Э.Мөнхболд, хэсгийн төлөөлөгч Г.Тэмүүжин , хэсгийн цагдаа Б.Алтансүх, соёлын төвийн эрхлэгч Д.Баярсайхан, ЕБС-ийн багш Б.Цэрэнчимэд нар ажиллаа.

Тэмцээн гарааны өмнөх ажиллагаа, марш тэмцээний өдөр гэсэн ерөнхий 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд нийт оноогоор

Тэргүүн байранд П.Баярцэнгэл багштай 10а ангийн баг тамирчид

Дэд байранд Д.Энхтуул баштай 11а ангийн баг тамирчид

Гуравдугаар байранд С.Сандагдорж багштай 9б ангийн баг тамирчид

Дөрөвдүгээр байранд Б.Энхтуул багштай 9а ангийн баг тамирчид тус тус шалгарлаа

Эр зориг тэсвэр хатуужлын сорилтыг эрэлхэгээр даван гарсан баг тамирчдад халуун баяр хүргэе

Хүндэтгэсэн

Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар

2023-04-24 00:00:00