• 70275971
  • lunzdtg@gmail.com
“ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД” ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төв аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ-наас зарласан Малчдыг дэмжих анхдугаар аяны хүрээнд улс, аймгийн аварга малчид оролцсон "ТӨВ ТҮМНИЙ АВАРГА МАЛЧИД" зөвлөгөөнийг аймгийн баруун бүсийн сумд болох Аргалант, Баянхангай, Заамар, Лүн, Угтаалцайдам, Цээл сумдын аварга малчдыг хамруулан Лүн сумын соёлын төвд зохион байгуулсан.

Уг уулзалт, зөвлөгөөн нь Монгол түмний бахархал болсон уламжлалт нүүдлийн мал аж аж ахуй, мал маллах ажиллагааны бичигдээгүй их арга ухаан, өнөөгийн аварга малчдын туршлагыг хойч үедээ өвлүүлэн залуу малчдыг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологийг мал аж ахуйн салбарт нэвтрүүлэн, бизнес болгон хөгжүүлж, малаа эрүүл, ашигтай өсгөн үржүүлж, нүүдлийн мал аж ахуйн соёлыг дэлгэрүүлэх ач холбогдолтой юм.

Тус зөвлөгөөнд манай сумаас төрсөн гарсан Улс, аймгийн аварга малчид болон Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит аймгийн залуу аварга малчид оролцон Төв аймгийн түүхт 100 жилийн ойдоо зориулан хандив туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.

Засаг даргын Тамгын газар

2023-04-26 09:00:00