Сургалтад Төв аймаг дахь цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Мөнхтүвшин, гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан, чиглэлийн ахлах мэргэжилтэн Н.Нарантуяа, цагдаа зохицуулагч Д.Жадамбаа, Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн хошууч П.Нэмэхбаатар, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн а/д Т.Чимэддулам нар ирж цаг үеийн асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж ажиллаа.
Сургалтад сумын Засаг дарга С.Даваахүү, ИТХ-ын дарга А.Оюунчимэг, хэсгийн төлөөлөгч Г.Тэмүүжин, цагдаагийн зохицуулагч а/д О.Сэргэлэнбаяр, С.Мягмаржав нар болон Аргалант, Баянхангай, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын удирдлагууд, хэсгийн цагдаа, хэсгийн төлөөлөгч нар оролцлоо.
Засаг даргын Тамгын газар