• 70275971
  • lunzdtg@gmail.com
ЛҮН СУМЫН МАЛЧИН ДАМБИЙН БАТСҮХ, ЛЭГЦЭГИЙН ЦЭРЭНХАНД, МАНТАЙН САМБУУ НАР “МАЛ АЖ АХУЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАГДАВ.

Монголын мал аж ахуйн академиас Лүн сумын Өгөөмөр 2-р багийн малчин М.Самбуу болон гэргий Д.Цэцэгмаа , Д.Батсүх болон гэргий Д.Санжмятав, Цагаан Уул 1-р багийн малчин Л.Цэрэнханд болон гэргий н.Надирмаа нарыг “Мал аж ахуйн Хүндэт Профессор” цол тэмдгээр шагнасан сайхан үйл явдал тохиолоо. Академийн өмсгөл малгай, хүндэт жуух, ромбо тэмдгийг "Ахмадын баярын өдөр" МАА-н академийн ерөнхийлөгч, МАА-н Эрдмийн зөвлөлийн дарга доктор профессор Д.Батсүрэн, Эрдмийн зөвлөлийн гишүүн ХАА-н гавъяат ажилтан Д.Гомбодаш нар хүрэлцэн ирж гардуулан өгөв.

Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн малч ухаан, туршлага, мэдлэгээ төрдөө үнэлүүлэн шагнагдсан буурлууддаа баяр хүргэн буянт сүргийнхээ хишгийг түмэн олондоо түгээж дүүрэн баяртай түвшин жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлье

Засаг даргын Тамгын газар

2022-10-05 00:00:00