• 70275971
  • lunzdtg@gmail.com
Уралдаан зарлаж байна

Нэг. Уралдааны зорилго
1.1 Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын хүүхэд, залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулагч, их соён гэгээрүүлэгч Дашдоржиийн Нацагдоржийн амьдрал уран бүтээлийг таниулах, “Миний нутаг” шүлгээр төлөөлүүлэн түүний бүх цаг үед улам бүр ач холбогдолтой болж бүй эх оронч үзэл санаа, шинжлэх ухаанч, уран сайхны гайхамшигт шийдэл бүхий сонгодог бүтээлүүдийг шимтэн судлах, иргэдэд эх хэлээрээ уран яруу илтгэх чадвар, зөв сайхан ярих, төрсөн нутаг, түүх соёлоороо бахархах сайн хандлагыг төлөвшүүлэх, цар тахлын үеийн нийгмийн сэтгэл зүйг дэмжихэд чиглэгдэнэ.

Хоёр. Хугацаа

2.1 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны
өдөр зохион байгуулагдана.

Гурав.Зохион байгуулалт

3.1 Ерөнхий зохион байгуулагч:Төв аймгийн Засаг даргын Тамгын газар. “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил”- ийн ажлыг зохион байгуулах дэд хороо
3.2 Ерөнхий ивээн тэтгэгч:Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо
3.3 Ивээн тэтгэгч:Баяндэлгэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн иргэдийн зөвлөл, “Монгол шуудан” ХК-ны Төв аймаг дахь салбар
3.4 Хамтран зохион байгуулагч:Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Залуучуудын хөгжлийн төв, Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сан, Монгол туургатан театр, Боловсрол соёл, урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Нэгдсэн үйлчилгээ,хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Баяндэлгэр сумын ИТХ, ЗДТГ, Төв телевиз, TBS телевиз, “Утга зохиол, урлаг” сонины газар, “Дэлхийн зөн” ОУБ-ын Орон нутгийн хөтөлбөр.

Дөрөв. Хамрах хүрээ, тавигдах шаардлага

4.1 Уралдаанд Монгол Улсын иргэд, гадаадын иргэд нээлттэй оролцоно.
4.2 Уралдаанд оролцогч багаар /байгууллага, аж ахуйн нэгж, хоршоо, анги хамт олон, гэр бүл, найз нөхөд, төрийн бус байгууллага, бусад/ болон хувь хүнээр оролцож болно.
4.3 Оролцогчид “Миний нутаг” найраглалыг бүрэн эхээр нь монгол хэлээр уншина.
4.4 Оролцогчид шаардлага хангасан бичлэгийгtuvzdtg@gmail.comэ-мэйл хаягт илгээнэ. Бичлэг шаардлага хангаагүй тохиолдолд дахин ирүүлж болно. Гар утсаар бичлэг хийх тохиолдолд хөндлөнгөөр бичнэ.
4.5 Оролцогчид холбоо барих утас, хаягаа тодорхой бичиж ирүүлэх ба уралдааны талаар 99014635, 99709227 утсаар холбогдож мэдээлэл авна.
4.6 Оролцогчид бичлэгээ “Төв Аймаг Хэвлэл мэдээллийн алба” пэйж хуудсанд давхар байршуулсан байна.
4.7 Оролцогчдын бүтээлийг “Төв” телевизээр дамжуулна.
Тав. Уралдааны шалгаруулалт
5.1 Уралдааныг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг ивээн тэтгэгчид, зохион байгуулагчдын төлөөлөлийг оролцуулан томилно.
5.2 Уралдаанд оролцогчдыг сургуулийн өмнөх нас, сургуулийн нас, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангилалаар дүгнэж шалгаруулна.
5.3 Оролцогчдыг цахим орчинд авсан хандалт, бичлэгийн чанар, уран уншлагын чадвар, бүтээлээ бүрэн эхээр ньалдаагүй зөв уншсан байдал, уран сайхны шийдэл гэсэн үндсэн үзүүлэлтээр шалгаруулна.
5.4 Насны ангилал тус бүрт оролцогчдоос 1-3 хүртэл байр эзлүүлнэ. 1 байранд 1 хувь хүн эсвэл 1 хамт олон нийт 9 шилдэг оролцогчдыг шалгаруулна.

Зургаа. Шагнал, урамшуулал

6.1 Сургуулийн өмнөх нас
1-р байр. Өргөмжлөл. 300.000 төгрөг. Ивээн тэтгэгч байгууллагын бэлэг
2-р байр. Өргөмжлөл. 200.000 төгрөг. Ивээн тэтгэгч байгууллагын бэлэг
3-р байр. Өргөмжлөл. 100.000 төгрөг. Ивээн тэтгэгч байгууллагын бэлэг

6.2 Сургуулийн нас
1-р байр. Өргөмжлөл. 300.000 төгрөг.Ивээн тэтгэгч байгууллагын бэлэг
2-р байр. Өргөмжлөл. 200.000 төгрөг.Ивээн тэтгэгч байгууллагын бэлэг
3-р байр. Өргөмжлөл. 100.000 төгрөг.Ивээн тэтгэгч байгууллагын бэлэг

6.3 Насанд хүрэгчид
1-р байр. Өргөмжлөл. 300.000 төгрөг.Ивээн тэтгэгч байгууллагын бэлэг
2-р байр. Өргөмжлөл. 200.000 төгрөг.Ивээн тэтгэгч байгууллагын бэлэг
3-р байр. Өргөмжлөл. 100.000 төгрөг.Ивээн тэтгэгч байгууллагын бэлэг

2021-10-26 00:00:00