• 70275971
  • lunzdtg@gmail.com
Сумын ерөнхий танилцуулга
  1. ТҮҮХ ЗҮЙ:
    1. СУМ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ:

Төв аймгийн Лүн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан.Цагаан-Уул, Өгөөмөр, Төв  гэсэн  3 багийн 2581 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог,  хүн амын нягтралаар дунд зэрэг сум юм.

 

Сумын газар нутаг:­­Төв аймгийн баруун хэсэгт: -Улаанбаатар хотоос 135км,

  • Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг.

Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Угтаал, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Баяннуур, сумдтай хиллэдэг.

 

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог. Далайн төвшнээс дээш 1500-1700 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын Туулын дэд мужид багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

 

 

Цаг уурын нөхцөл.

Хуурай сэрүүн  хатуу өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур-26,3°С

  • 7 дугаарсарындундаж

температур +20,4°С

  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм

    Тус сум нь 3 багтай.

    Д/д

    Багийн нэр

    Хүн ам

    Байршил

    1

    Цагаан-Уул.1 дүгээр баг.

     

    Сумын төвийн урд талд

    2

    Өгөөмөр.2 дугаар баг.

     

    Сумын төвийн баруун, баруун хойд талд

    3

    Төвийн.3 дугаар баг.

     

    Сумын төв хэсэгт

     

    СУМЫН ОНЦЛОГ: Хот байгуулалт, газрын харилцаа

    Лүн сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.

    Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.

    Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

  • Олон нийтийн бүс478,6 га
  • үйлдвэрлэлийн бүс 4га
  • ногоон байгууламж, амралт, аялал жуулчлалын бүс 387.5га
  • хөдөө аж ахуйн ангилалын газар 246626.362 га
  •  

    Ажахуйнонцлог:Лүн сум нь мал аж ахуйн сум.

     

    Мал сүргийн бүтэц

    Сумын хэмжээнд 264787 толгой малтайгаас 405 тэмээ, 14616 адуу, 9349 үхэр, 137446 хонь, 79870 ямаа байна. Нийт сүрэгт тэмээ 0.16 хувь, адуу 6,0 хувь, үхэр 3.9 хувь, хонь 56.9, ямаа 33.0 хувь тус тус эзэлж байна.

    448 малчин өрх, 84 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 66.0 хувийг эзэлж байна.

    Газар тариалан

    Сумын хэмжээнд жилд 580.3 га газарт газар тариалан эрхэлсэн. Үүнээс 2.2 га талбайд төмс, 524 га талбайд ногоон тэжээл, 50 га талбайд рапс, 2 га талбайд царгас, 2.1 га-д хүнсний ногоо тариалсан байна.

     

    Инженерийн дэд бүтэц          

    Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр улсын чанартайбаруун аймгуудыг нийслэлтэй холбосон мянганы замын хэвтээ тэнхлэгийн асфальтан хучилттай замдайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

    Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төвд 1978 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай. Шинээр 2015 онд 400 болон 250 квт-ын дэд станд шинээр баригдсан.

    Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн гүний 3 худаг, 1 ус зөөлрүүлэх,  төхөөрөмжтэй.

    Сумын төвийн төсвийн бүх байгууллага халуун хүйтэн, цэвэр бохир усны нэгдсэн холболтонд холбогдсон.

    Дулаан хангамж. Сумын төвийн шинэчлэл төслөөр төсвийн 5 байгууллага аж ахуй нэгжүүдийг төвлөрсөн дулааны шугамд шинээр холбосон.

2021-10-06 00:00:00