Танилцуулга

ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА.

Тус цэцэрлэг нь эрхлэгчийн 2018 оны О1 сарын 02 ны өдрийн А\01 тоот тушаалаар 18 хүний орон тоог батлан ажиллаж байна. Үүнээс: Удирдах-1,Гүйцэтгэх -9, Үйлчлэх-8 ажилтан. Гэрээт-0,5эмч. Тус цэцэрлэг нь мэргэжлийн багшаар 100% хангагдсан.Үүнээс: Магистр багш-2 Бакалавр багш-2 (more…)

Ерөнхий боловсролын сургуулийн танилцуулга

МОНГОЛ ТӨРИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ТЭРГҮҮН САЙД, ДА ЛАМ ГОМБЫН ЦЭРЭНЧИМЭДИЙН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Төв аймаг нь 1923 онд Богдхаан уулын аймаг нэртэйгээр одоогийн Лүн сумын төвд төвлөрч, улмаар 1923 онд Богдхан уулын аймгийн Яамны бага сургуулийн танхим нэртэйгээр 25 хүүхэд, 1 багштайгаар анх байгуулагдсан байна. 1954 оноос 7 жилийн , 1965 оноос 8 жилийн, 1990 оноос 11 жилийн 2008 оноос 12 жилийн сургууль болсон. (more…)

ЕБСургуулийн үйл ажиллагааны мэдээлэл

Сургуулийн бүтэц орон тоо 42 \багш удирдах ажилтан-26, үйлчилгээний ажилтан 16\ ,1-12-р ангийн 15 бүлэгт 402 сурагч суралцаж байна.Мэргэжлийн багшийн хангалт 100%, 47% нь магистр, 68%, нь мэргэжлийн зэрэгтэй. Дотуур байранд малчдын 82 хүүхэд амьдарч байна.Үдийн цай хөтөлбөрт 1-5-р ангийн 233 сурагч хамрагдаж байна. Хичээлийн жилийн эцсийн сургуулийн стандартын биелэлт 100%, АВ-ийн эзлэх хувь 57,9% дүгнэгдлээ. • Мөн сургууль төгсөх улсын шалгалтын дүн: 5-р анги стандартын биелэлт-100%, АВ-ийн эзлэх хувь 52%, гүйцэтгэлийн хувь-66,3%, 9-р ангийн стандартын биелэлт 100%, АВ-ийн хувь 41,1 гүйцэтгэлийн хувь-75,6, 12 –р ангийн стандартын биелэлт 100%, АВ-ийн хувь 80,8% , гүйцэтгэлийн хувь-78,1% хувьтай дүгнэгдсэн. (more…)

Сумын нийгэм эдийн засгийн ерөнхий танилцуулга / татаж авахаар /

Lun sum taniltsuulga 1

Сумын ерөнхий танилцуулга

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА / 2018 оныхоор / Төв аймгийн Лүн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан. Цагаан-Уул, Өгөөмөр, Төв гэсэн 3 багийн 2642 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог, хүн амын нягтралаар дунд зэрэг сум юм. (more…)

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮCЭГ ЗУРЛАА

Хөгжлийн алтан гурвалжин-Улаанбаатарын өдөр арга хэмжээний үеэр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, МУ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллахаа илэрхийлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Төв аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 5 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах санамж бичигт (more…)

ХӨГЖЛИЙН АЛТАН ГУРВАЛЖИН-УЛААНБААТАРЫН ӨДӨР ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа батлан хэрэгжүүлж эхлээд байна. Уг үзэл баримтлалд хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийн асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. (more…)

ХАА-Н САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР ОНЦГОЙ АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймгийн эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь Хөдөө аж ахуйн салбар. Мал аж ахуй, газар тариалангаа түшиглэн хөгжиж байгаа аймгийн хувьд энэ чиглэлийн үйлдвэрлэлээ хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн техник технологи ашиглан үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлсээр байна. Бид хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын муж хотуудтай хамтран ажиллах шинэ санал санаачлага дээр тулгуурлан, малаас гарах ашиг шимийг эцсийн бараа бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БНЧУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайд Эдуард Муржицкий, БНЧУ-ын элчин сайд Ийрж Бродский тэргүүтэй тус улсын бизнесийн байгууллагын төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай аймагт ажиллалаа. (more…)

“МОНГОЛ ТУУРГАТАН” ТЕАТРЫН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

Намрын сүүл сарын шинийн зургааны билэгт сайн өдөр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ барилгын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдаж, урлаг, соёлын ариун өргөө өндөр үүдээ нээлээ. Орон нутагт байгуулагдаж буй дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 800 хүний суудалтай “Монгол туургатан” театрын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Төв нутгаас төрөн гарсан урлаг, соёлын үе үеийн алдартнууд, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн театр, Хөгжим бүжгийн коллеж, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Рендербау” ХХК-ний хамт олон, орон нутгийн театр урлагийн байгууллагын удирдлагууд болон иргэд оролцлоо. (more…)

АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Төв аймгийн Лүн сум 2641 хүн амтай, түүний 343 нь ахмад настан бөгөөд сум, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж явсан төрөлх сумынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэн жил бүр Олон улсын ахмадын баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай аж. Энэ жилийн хувьд “Лүн сумын хөгжлийн төлөө” нутгийн зөвлөлийн дарга Д.Батхишиг, нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамт ивээн тэтгэн зохион байгуулсан бөгөөд (more…)