Нутгийн удирдлага

Цэрэг татлага

Цэрэг татлага эхэлж байгаатай холбоотой 18-25 насны оюутанууд 4 сарын 17 ны өдөр сургалтын төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолттойгоо, 18-25 насны эрчүүд цэргийн батлах, иргэний үнэмлэхтэйгээ 4 сарын 20-ны 10 цагт ЗДТГазарт хүрэлцэн ирнэ үү. Лүн сумын ЗДТГ

Цаг агаарын мэдээ

2017 оны 04-р сарын 15-наас 19-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 16-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн, 19-нд нийт нутгаар хур тунадас орно. Салхи ихэнхи хугацаанд 5-10 м/с, 15-16-нд зарим газраар 12-14 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 16,18-нд нийт нутгаар өмнөх хоногоос эрс сэрүүсэн хүйтрэх төлөвтэй байна.

Албан тушаалтны хариуцлагын гэрээ байгуулав.

Төв аймаг дах төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2017 оныг “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Лүн сумын удирдлагууд урианы жилийн ажлыг сумандаа нээлээ. Нээлтийн арга хэмжээнд төсвийн 5 байгууллагын 118 төрийн албан хаагч 41 иргэн оролцов.Лүн сумын ЗДТГ-аас төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах зорилгоор төрийн бүх албан хаагчидтай “Албан тушаалтны ажлын хариуцлагын гэрээ” байгууллаа. Мөн уг гэрээг хэрэгжүүлэх хэлбэр болох “Албан тушаалтны хариуцлагын тасалбар”-ыг боловсруулан гаргаж төсвийн байгууллагын дарга нарт хэрэгжүүлэх үүрэг өгөв. Мөн төсвийн байгууллагын дарга, төсвийн шууд захирагч, төсвийн нягтлан бодогч нар аймгийн Засаг даргын “Батламж” гэрээнд гарын үсэг зурав.

Малчдад туслах хандивын аян

“Малчдад туслах аян”-ын хүрээнд төрийн байгууллагын ажилчдаас цугларсан тусламжийн эд зүйлсийг багийн Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.

Иргэний шинэ санааны өдөр

Сумын ЗДТГ-ын Иргэний танхимд “Иргэний шинэ санааны өдөр” сар бүрийн эхний 7 хоногийн Лхагва гарагийн 11 цагт зохион байгуулагдаж байна. Энэ өдрүүдэд иргэн та хүрэлцэн ирж шинэ, шинэлэг санал санаачлага, хүсэлт, шүүмжлэлээ харамгүй хайрлана уу. Лүн сумын ЗДТГ

Засаг даргын орлогчийн мэндчилгээ

Түүхийг бүтээлцсэн ахмадуудынхаа түүхээр бахархаж тэдний халаа болж өнөөдрийг түчээлэн авчирсан дунд үеийнхэндээ талархаж, шинэ цагийн боловсрол эзэмшин ажил амьдралын гараанд шамдан суралцаж залуу үеийнхэндээ, сум орон нутгаа шинэ хөгжилд хөтлөх үйлсэд зүтгэн яваа үеийнхэндээ амжилт хүсч он цагийн эргэлтэнд монгол жудгаа алдахгүй ороо бусгаа цагийн өнгөнд хүн чанараа умарталгүй өргөн олноороо эв найртай, түмэн олноороо буян заяа тэгш дүүрэн байж хотол олноороо мандан бадарч явахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Засаг даргын орлогч С.Цэцэг

ИТХурлын даргын мэндчилгээ

Мэндчилгээ Төв сайхан нутгийн өнцөг булан бүрт суугаа Лүнгийн ард түмэн минь сайн байна уу? Мэдээллийн технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж буй эрхэм тантай Лүн сумынхаа албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна. Юуны өмнө 2016 оны Монгол Улсын Их хурлын болон Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бид бүхэнд итгэл үзүүлэн сонгож ,сум орон нутгаа өөдөө дэвжих,хөгжих, өргөжин дэлгэрэх хөгжлийн зүг залан ажиллах боломж олгосон Лүн сумынхаа нийт иргэд, сонгогчид болон танд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. (more…)