Нутгийн удирдлага

ИТХ-ын төлөөлөгчдийн өдөртэй боллоо.

Төв аймгийн Лүн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 26 тоот тогтоолоор төлөөлөгчдийн өдрийн жил бүрийн 6, 12 дугаар саруудад хийж байхаар тогтоосон. Энэхүү тогтоолын дагуу 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр иргэдэд сонгогчиддоо зориулж төлөөлөгчдөөс “Мэндийн цагаан хадаг” нэртэй урлагийн тоглолт зохион байгууллаа. Лүн сум нь Иргэдийн төлөөлөл болсон 21 төлөөлөгчтэй. Энэхүү урлагийн тоглолтонд төлөөлөгчид бүрэн хамрагдаж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр сонгогчиддоо барьсан гэнэтийн бэлэг боллоо.

Сумын нийгэм эдийн засгийн танилцуулга

Сум, багийн төвүүдэд 50 иргэнд 10 га газрыг өмчлүүлж кадастр хийсэн. Өвөлжөөний газар эзэмших 30 иргэнд 2.1 га газар, Дөрвөн байршилд дуудлага худалдаа зарласан ба энэ 4-р сарын 25-ны өдөр зохион байгуулагдана. 2017 оны газрын төлбөр 8 000 000 тавигдсанаас I-р улиралд 1 700 000 орлогыг төсөвт төвлөрүүлээд байна. Иргэдэд үзүүлсэн зээлийн үйлчилгээ 2016 онд Сум хөгжүүлэх сангаас 41150,8 мян төгрөгийн орлого, санхүүжилт эргэн төлөлт орж 4 иргэнд 23200.0 төгрөгийн зээл олгосон байна. 2017 оны 1-р улирлын байдлаар дансандаа 37200,0 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хаан банк : 2017 оны 1-р улирлын байдлаар ХААН банкнаас 6 төрлийн зээлийн үйлчилгээг цаг тухай бүрт нь хэрэглэгчдэд хүргэж байна.Үүнд: (more…)

Мал хулгайлах гэмт хэргийн тухай мэдээлэл хүлээн авах тухай

Мал болон орон байрны хулгайлах гэмт хэргийн шинжтэй мэдээлэл авах Утас: 99779963, 70275906 / Засаг даргын орлогч С.Цэцэг /, 99867060 / Хэсгийн төлөөлөгч Б.Нэргүй /

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Төрийн захиргааны албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино. 1.2. Төрийн захиргааны байгууллага бүр энэхүү дүрмийг дагаж мөрдүүлэн байнгын хяналт, хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллана. […]

Манай сумын алсын хараа, эрхэм зорилго

Сумын алсын хараа Сумын удирдлага нь иргэддээ орон нутагтаа ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх алсын хараатай ажиллана. Сумын засаг даргын тамгын газрын алсын хараа Тус сумын тамгын газар нь мэдлэг чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох алсын хараатай ажиллана. Сумын эрхэм зорилго Сумынхаа эдийн засаг нийгмийн хөгжлийг т огтвортой ахиулах нь манай сумын эрхэм зорилго мөн Сумын засаг даргын тамгын газрын эрхэм зорилго Оновчтой бодлого зохицуулалтаар хангах замаар сумынхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх нь манай тамгын газрын эрхэм зорилго мөн.

Сумын танилцуулга

2017-04-01 ны байдлаар Төв аймгийн Лүн сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан. Цагаан-Уул, Өгөөмөр, Төв гэсэн 3 багийн 2500 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог, хүн амын нягтралаар дунд зэрэг сум юм. Газар зүйн байршил Төв аймгийн баруун хэсэгт: Улаанбаатар хотоос 135 км, Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Угтаал, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Баяннуур, сумдтай хиллэдэг. (more…)

Лүн сумын ажилчдын утасны жагсаалт

№ Байгууллагын нэрс Овог нэр Утас 1 ИТХ С.Ганбаатар 99862143 2 Д.Байгалмаа 99757309 3 ЗДТГ Б.Наранбат 99233175, 89213175 4 С.Даваахүү 99292934 5 С.Цэцэг 99779963 6 Д.Оюунтуяа 99050016 7 Д.Чулуунбаатар 94264510 8 Д.Юмжирдулам 88060722 9 Н.Ариунбаяр 94939219 (more…)

Хууль сурталчлах лоозонт жагсаал боллоо.

Хууль сурталчлах лоозонт жагсаал нь Лүн сумын Захиргааны урдах төв талбайд эхлээд нар зөв тойрон засмал замаар явж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах Лоозонг танилцуулан сургуулийн гадна талбайд ирж өндөрлөв. Мөн энэ үеэр төв замаар явж байгаа машинтай иргэд жагсаалын явж өнгөртөл хүлээн машинаасаа буун сурагчдын барьж явсан лоозонг анхааралтай уншиж байлаа. Уг жагсаалыг ЕБСургуулийн Б.Өлзийхишиг багштай 6а ангийн сурагчид түчээлэн явсан болно. Уг жагсаалаар дээр дурдсан хуулийн тухай иргэдэд тодорхой ойлголт өгөн жагсаалд оролцсон анги бүр нэг хуулийг уншиж судалсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах Лоозонт жагсаал боллоо.

Цэрэг татлага

Цэрэг татлага эхэлж байгаатай холбоотой 18-25 насны оюутанууд 4 сарын 17 ны өдөр сургалтын төлбөр төлсөн баримт, сургуулийн тодорхойлолттойгоо, 18-25 насны эрчүүд цэргийн батлах, иргэний үнэмлэхтэйгээ 4 сарын 20-ны 10 цагт ЗДТГазарт хүрэлцэн ирнэ үү. Лүн сумын ЗДТГ

Цаг агаарын мэдээ

2017 оны 04-р сарын 15-наас 19-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 16-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн, 19-нд нийт нутгаар хур тунадас орно. Салхи ихэнхи хугацаанд 5-10 м/с, 15-16-нд зарим газраар 12-14 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 16,18-нд нийт нутгаар өмнөх хоногоос эрс сэрүүсэн хүйтрэх төлөвтэй байна.