Нутгийн удирдлага

Монгол улсын Засгийн газрын албан даалгавар

Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Монгол улсын Засгийн газраас дараах албан даалгаврыг өгч байна. 1. Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад: (more…)

Татвар төлөгчийн тооллого -2017

Татвар төлөгч та тооллогодоо идэвхтэй хамрагдана уу. Орон даяар 2017 оны 11 сарын 24-ийг дуустал явагдана. Төр оршихуй дор татвар буй, Татвар буй дор төр оршмой.

Лүнгийн нэг өдөр баримтат кино

Лүнгийн нэг өдөр баримтат нэвтрүүлэг 1975, 1991 он ( Энхтуул нэгдлийн даргын албыг хашиж байсан П.Энхсайхан даргын санаачлагаар энэхүү бичлэгийг орууллаа. баярлалаа дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосон дээр дарж үзнэ үү. Лүнгийн нэг өдөр

Багийн Иргэдийн Нийтийн хурлын тов

Цагаан Уул багийн Иргэдийн нийтийн хурал 2017.09.13 нд Хүүхдийн овоонд Өгөөмөр багийн Иргэдийн нийтийн хурал 2017.09.15 нд Соёлын төвд Төвийн багийн Иргэдийн нийтийн хурал 2017.09.18 нд Соёлын төвд тус тус болно. Иргэд та бүхэн хуралдаа идэвхитэй оролцож сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна уу.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” төслийн хэлэлцүүлэг 2017 оны 09 сарын 01-ны өдрийн 11 цаг 30 минутанд Сумын Соёлын төвд болох тул нийт иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Сумын ИТХ

Сумдын түшиц

2017-06-12 нд Баруун бүсийн түшиц хурал Лүн суманд хуралаа хийж 2017 оны төлөвлөгөөгөө батлан хурлын дотоод ажилтай танилцан туршлага солилцлоо. Тус хуралд Лүн, Эрдэнэсант, Угтаалцайдам, Цээл, Заамар сумдын Хурлын дарга, Хурлын нарийн бичгийн дарга нар оролцлоо.

Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын (more…)

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй: “4.Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно.” 2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дугаарыг “5” гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Тэтгэвэрийн нас нэмэгджээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “60 нас” гэснийг “65 нас” гэж, “55 нас” гэснийг “60 нас” гэж, “эмэгтэй” гэснийг “даатгуулагч” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “50 нас” гэснийг “55 нас” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн “60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй” гэснийг “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч” гэж тус тус өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

“ГАЗРАА ӨМЧИЛЬЕ, ИРЭЭДҮЙДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЦГЭЭЕ”

“ГАЗРАА ӨМЧИЛЬЕ, ИРЭЭДҮЙДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЦГЭЭЕ” СЭДЭВТ АЯНЫ ХӨТӨЛБӨР Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь заалтанд тусгагдсаны дагуу иргэнд “ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ” зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан аймгийн ИТХ-ын 2017.02.20 – ны өдрийн (more…)