Мэдээ мэдээлэл

Нүүдлийн номын сан ажиллана.

2018 оны 04 сарын 12ны өдөр Соёлын төвд Төв аймгийн Нүүдлийн номын сан, шинэ номын худалдаа, хуучин номын худалдаа зохион байгуулагдана.

төв аймагчууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

ТӨВ АЙМАГЧУУД ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА. Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавъяат тамирчин, Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат хүнд өвчний улмаас бурханы оронд заларсанд гүн эмгэнэл илэрхийлж, “1080 зул” өргөж, Дүнчүүр маань хөгжөөж, Ерөөл өргөн, Даллага авахуулах буяны арга хэмжээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу өнөөдөр 17.00 цагт аймгийн Спортын ордонд болно. Төв аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ Данцагдоржчойлин хийд, Дашчойнхорлон хийд “Эх нутгийн иргэд” ТББ “Говь хангай мебель” ХХК

Онцгойлон сэрэмжлүүлж байна.

ОНЦГОЙЛОН СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ихэнх нутгаар, 13-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 16-18 м\с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурахыг тул малчид, тээвэрчид, ард иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалж дор бүрнээ анхаарал болгоомжтой байж урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг анхааруулан сэрэмжлүүлж байна. (more…)

ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛОГДСОН, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦЭЭГҮЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Төрийн албаны зөвлөлөөс 2018 оныг “Хуулийн хэрэгжилт, хариуцлага, үр дүнгийн жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд төв, орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтны томилгоонд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Энэ зорилтот ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт болсон удирдах ажилтны томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд зөрчлийг арилгуулах талаар томилох эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өгсөн юм. (more…)

Нарны алхалт

“НАРНЫ АЛХАЛТ”-ЫН НЭЭЛТЭД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 1378 ХҮН ХАМРАГДЛАА Хүн бүр эрүүл амьдрах эрхтэй хэмээн хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан байдаг. Автомашин, техник технологи хөгжиж буй өнөө үед нийгэм тэр чигээрээ автомат горимд шилжсэн гэхэд хилсдэхгүй. Энэ бүхнээс шалтгаалан хүний биеийн хөдөлгөөн багасаж, элдэв өвчлөлийн суурь болох болсон. Тэгвэл өнгөрсөн 2017 онд аймгийн Засаг даргаас санаачлан 7 хоног бүрийн Лхагва гаригийг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр” болгож, нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах захирамж гаргасан юм. Уг захирамжийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчид болон иргэдийг хамарсан, тэдний эрүүл мэндийн боловсролд чиглэгдсэн, эрүүл мэндээ хамгаалах, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх зэрэг биеийн тамир, спортын үйл ажиллагааг нь дэмжих “Нарны алхалт”-ыг зохион байгуулж эхэлсэн. (more…)

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр

Төв аймгийн Лүн сум нь 2613 хүн амтай бөгөөд түүний 49.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс тус сумын нийт эмэгтэйчүүдийн дунд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулсан аж. Тухайлбал 6 баг оролцсон гар бөмбөгийн тэмцээнд С.Сарангэрэл ахлагчтай ЕБСургуулийн багийн хамт олон тэргүүн байр эзэлсэн бол нийт эмэгтэйчүүдээ “хамгийн хамгийн” номинацид шалгаруулан шагнал гардуулжээ. “Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйгээр” Б.Оюунчимэг, (more…)

Нийгмийн даатгал

Та нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сараас доошгүй, тэр дундаа сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажлаасаа гарвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгодог. Иргэд бүртгүүлэхдээ ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрээ авч очно. (more…)

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 13-14-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО Аймгийн хэмжээнд дэс түшмэлийн 5, туслах түшмэлийн 22, нийт 27 сул ажлын байрыг мэргэшлийн шалгалтаар нөхөх бүртгэл эхлэлээ. Энэ удаагийн шалгалтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт зохион байгуулж буй сонгон шалгаруулалтын бүртгэлд өөр орон нутаг, нийслэлийн харьяалалтай иргэн бүртгэхгүй, шалгалтад оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр тухайн орон нутгийн иргэд сул ажлын байранд өрсөлдөх боломж нэмэгдэж байгаа юм. Иймд та бүхэн зарлагдсан ажлын байранд ажиллахыг сонирхож буй иргэдэд мэдээлэл хүргэж, бүртгэлд хамруулана уу. Илүү дэлгэрэнгүйг www.tov.gov.mn -ээс

Ажлын байрны зар

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Төв аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газрын харъяа Лүн сумын “Туул-Лүн усны харуул”-д техникчийн ажлын байранд орон тоо гарсан тул ажилтан шалгаруулж авна. Тавигдах шаардлага: Боловсрол: Дээд боловсролтой /Бакалавр/ Мэргэжил: Цаг уурын инженер, цаг уурын техникч Бусад: – цаг уурын техникчийн курс болон сургалтанд хамрагдсан мэргэжлийн үнэмлэхтэй (more…)

Жүдо бөхийн тэмцээнд манай сум

Mонгол улсын арслан, гавьяат дасгалжуулагч Л.Сосорбарамын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс лүн сумынхаа нэрийг гарган барилдсан нийт хүүхдүүддээ спортын өндөр амжилт хүсье. охидын барилдаанд: У.Биндэрьяа 32кг-д хүрэл медаль Т.Баярмаа 44кг-д хүрэл медаль Б.Оюунгэрэл 48 кг-д алт М.Анударь 48 кг-д хүрэл Б.Оюундарь 48 кг-д хүрэл Ц.Соёлцэцэг 52 кг-д хүрэл Янжинлхам 56 кг-д хүрэл (more…)