Ил тод байдал

Сумдын төрийн албан хаагчид туршлага солилцлоо

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Лүн сумын Засаг даргын Тамгын газарт Баянхангай, Өндөрширээт сумдын ЗДТГазрын дарга, Хууль Эрх зүйн мэргэжилтэн, Санхүүгийн албаны дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Архив бичиг хэргийн эрхлэгч нарын хамтарсан уулзалт болж өнгөрлөө. Уулзалтын хүрээнд сумдын дарга, мэргэжилтнүүд нэг нэгнээсээ ажлын туршлага судалж, харилцан туршлага солилцлоо.

Малчдад туслах хандивын аян

“Малчдад туслах аян”-ын хүрээнд төрийн байгууллагын ажилчдаас цугларсан тусламжийн эд зүйлсийг багийн Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.

Хог цэвэрлэгээний тухай

Баг байгууллага, аж ахуй нэгж, иргэд ойр орчмын 50 метр газрын цэвэрлэгээг 4 сарын 23 ны дотор хийнэ үү. Цэвэрлэгээ хийгээгүй хогтойгоо байгаа баг байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийн зургийг авч НЭР ХАЯГ-тай нь Facebook болон бусад олон нийтийн сүлжээгээр тараана. Лүн сумын ЗДТГ

Зарлал

2017-04-07 нд манай суманд газрын кадастарын зураглал хийгдэнэ. Газрын кадастарын зураглал хийлгэх иргэд газрын даамалд бүртгүүлнэ үү. Утас: 94939219

Аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх иргэдийн анхааралд

Хөдөө нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах дэмжих, эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүлээгдэл, чирэгдэлийг багасгах зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээг долоо хоног бүрийн Мягмар, Лхагва гаригт хийж байх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу иргэд хөдөө орон нутгаас ИРЭХЭЭСЭЭ ӨМНӨ аймгийн нэгдсэн эмнэлгийн 70272366 утсаар цахим бүртгэлд бүртгүүлж урьдчилан ЦАГ АВЧ үйлчилгээгээ авна уу. Сумын ЭМТөв

Иргэний шинэ санааны өдөр

Сумын ЗДТГ-ын Иргэний танхимд “Иргэний шинэ санааны өдөр” сар бүрийн эхний 7 хоногийн Лхагва гарагийн 11 цагт зохион байгуулагдаж байна. Энэ өдрүүдэд иргэн та хүрэлцэн ирж шинэ, шинэлэг санал санаачлага, хүсэлт, шүүмжлэлээ харамгүй хайрлана уу. Лүн сумын ЗДТГ

Ажлын байрны зар

Ажлын байрны зар “Сод Монгол“ ШТС-д түгээгчээр 3 иргэнийг ажилд авна. Тавигдах шаардлага: -40- өөс доош насны -БДундаас дээш боловсролтой – Тогтвор сууршилтай ажиллах Дээрх шаардлагыг хангасан ажиллах хүсэлтэй иргэд 04 сарын 09 ны дотор Сумын ХХМэргэжилтэнд хандана уу. Утас: 99707540 ЗДТГазар

Зарлал

Хүнсний ногоо хашаандаа тариалах болон хүлэмжийн аж ахуй эрхлэх иргэдээс захиалга авч байна. Лүн сумын ЗДТГ, МЭҮТасаг