Ил тод байдал

Цаг агаарын мэдээ

19-20-нд зарим нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна, 21-нд нийт нутгаар цас орно. 19-20 нд нутгийн баруун болон хойд хэсгээр бага зэрэг, 21-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Зарим газраар 19-22-нд түр зуур 9-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө (more…)

“МОНГОЛ ТУУРГАТАН” ТЕАТРЫН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

Намрын сүүл сарын шинийн зургааны билэгт сайн өдөр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ барилгын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдаж, урлаг, соёлын ариун өргөө өндөр үүдээ нээлээ. Орон нутагт байгуулагдаж буй дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 800 хүний суудалтай “Монгол туургатан” театрын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Төв нутгаас төрөн гарсан урлаг, соёлын үе үеийн алдартнууд, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн театр, Хөгжим бүжгийн коллеж, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Рендербау” ХХК-ний хамт олон, орон нутгийн театр урлагийн байгууллагын удирдлагууд болон иргэд оролцлоо. (more…)

Зарлал

МСҮТөв төгссөн, мэргэжилийнхээ чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 15-24 насны залуучуудыг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99707540 утаснаас лавлаарай ЗДТгазар

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “МОГОЛ НООС” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар хүрэлцэн ирсэн бөгөөд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар угтан авсан юм. (more…)

Ажлын байрны зар

Ажлын байрны зар Үерийн усны улмаас үүссэн эвдрэл, газар шорооны ажил хийх, хог цэвэрлэгээ, бүтээн байгуулалтын ажилд урьж байна. Ажил 2018 оны 10 сарын 08 наас эхэлнэ. – Нийт 10 хүн 10 хоног – Өдрийн цалин 28000 төгрөг /орлогын 10% суутгана/ – 60 хүртэлх насны эрэгтэй хүн Утас: 99707540

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН НАМРЫН ЭЛСЭЛТИЙН ЗАР

Удирдлагын академийн 2018-2019 оны хичээлийн жилийн намрын элсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Бямба” гарагт 09:00 цагаас /орон даяар зэрэг явагдана/зохион байгуулахаар нийтэд зарлаж байна. Энэ удаа Төрийн захиргаа, төрийн удирдлага, бизнесийн удирдлагын (more…)

Ажлын байрны зар

Ажлын байрны зар М-Си-Эс/ Тотал дистрибюшин ХХК/ худалдааны төлөөлөгчөөр 1 хүнийг ажилд авна. Нас хүйс харгалзахгүй. Цалингийн доод хэмжээ 500.0 төгрөг Тавигдах шаардлага: – Дээд боловсролтой – Хувийн машинтай Утас: 77104477, 88083825

АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Төв аймгийн Лүн сум 2641 хүн амтай, түүний 343 нь ахмад настан бөгөөд сум, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж явсан төрөлх сумынхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлэн жил бүр Олон улсын ахмадын баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай аж. Энэ жилийн хувьд “Лүн сумын хөгжлийн төлөө” нутгийн зөвлөлийн дарга Д.Батхишиг, нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамт ивээн тэтгэн зохион байгуулсан бөгөөд (more…)

97 Багийн Засаг дарга нарт зөөврийн компъютер олголоо.

“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн” 9 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд тус зөвөлгөөнд 27 сумдын Тамгын газрын дарга нар, Аймгийн ЗДТГ-ын дарга, ТЗУХ-ийн дарга, ТАСЗөвлөлийн мэргэжилтэн нар оролцсон юм. Зөвлөгөөнд оролцогчидтой аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГазрын дарга Б.Цэрэндаваа, ТЗУХ-ын дарга С.Магнайбаяр, ахлах мэргэжилтэн Ц.Цэвэлням нар уулзаж “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоолыг үндэслэн сум орон нутагт ажиллаж байгаа төрийн ажилтан албан хаагчдын ёс зүй, сахилга батыг чангатгах талаар болон урианы жилийн ажлын хэрэгжилт, орон нутгийн ажлын байрны асуудал зэрэг цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг чиглэл өгчээ. (more…)

Зарлал

ЛҮН сумын Насан туршийн боловсролын нэгж нь 2018-2019 оны хичээлийн жилийн “Дүйцсэн хөтөлбөр”-ийн ангидаа нас, хүйс харгалзахгүйгээр эчнээ болон танхимын сургалтандаа элсэлт авч байна. Манай төвд суралцсанаар та суурь болон бүрэн дунд боловсрол эзэмших болно. ЛҮН СУМЫН НТБ-ЫН НЭГЖИЙН БАГШ Т.БОЛОРМАА ХОЛБОО БАРИХ УТАС: 96889610, 94084998