Ил тод байдал

Волейболын спортоор хичээллэх сонирхолтой иргэд залуусдаа

Волейболын спортоор хичээллэх сонирхолтой иргэд, залуучууддаа зориулан Волейболын сургалтынхаа намрын ээлжит элсэлтийг авч эхэллээ. Та бүхэн волейболын спортоор хичээллэж, ур чадвараа нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийг хүсвэл сургалтандаа амжиж бүртгүүлээрэй. Бүртгэлийн хугацаа: 2018.10.16-10.20 ныг дуустал Холбогдох утас: 88430300

Баасан гарагаас ихэнх нутгаар цасан шуурга шуурахыг анхаарууллаа

Төвийн аймгуудын нутгаар: 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус (more…)

Ерөнхий сайдын нэрэмжит тэмцээнд Лүн сум

МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуудагдаж буй 2018.10.06-ны өдөр болсон Төв аймгийн иргэдийн спортын наадмын хөлбөмбөгийн тэмцээнд оролцсон баг тамирчид маань А хэсгийн тоглолтод /Лүн-Мөнгөнморьт 3:1 Лүн-Угтаалцайдам 4:0 Лүн-Заамар 7:0/ эхний нугалаанд Лүн-Эрдэнэсант 3:0, 2-р нугалаанд Лүн-Баян-Өнжүүл 1:1 тэнцээд пенальтаар хожигдсон ба хүрэл медалийн тоглолтод Лүн-Алтанбулаг 1:1 тэнцээд пенальтаар хожлоо

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮCЭГ ЗУРЛАА

Хөгжлийн алтан гурвалжин-Улаанбаатарын өдөр арга хэмжээний үеэр Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, МУ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтран ажиллахаа илэрхийлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Төв аймгийн Засаг дарга нарын хооронд байгуулсан 5 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах санамж бичигт (more…)

ХӨГЖЛИЙН АЛТАН ГУРВАЛЖИН-УЛААНБААТАРЫН ӨДӨР ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улс дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа батлан хэрэгжүүлж эхлээд байна. Уг үзэл баримтлалд хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан хот байгуулах, бүсчлэн хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах замаар дэд бүтцийн асуудлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. (more…)

ХАА-Н САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР ОНЦГОЙ АНХААРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймгийн эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь Хөдөө аж ахуйн салбар. Мал аж ахуй, газар тариалангаа түшиглэн хөгжиж байгаа аймгийн хувьд энэ чиглэлийн үйлдвэрлэлээ хөгжүүлж, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн техник технологи ашиглан үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжийг эрэлхийлсээр байна. Бид хамтын ажиллагаатай гадаадын улс орнуудын муж хотуудтай хамтран ажиллах шинэ санал санаачлага дээр тулгуурлан, малаас гарах ашиг шимийг эцсийн бараа бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БНЧУ-ын Үйлдвэр худалдааны дэд сайд Эдуард Муржицкий, БНЧУ-ын элчин сайд Ийрж Бродский тэргүүтэй тус улсын бизнесийн байгууллагын төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай аймагт ажиллалаа. (more…)

Цаг агаарын мэдээ

19-20-нд зарим нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна, 21-нд нийт нутгаар цас орно. 19-20 нд нутгийн баруун болон хойд хэсгээр бага зэрэг, 21-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Зарим газраар 19-22-нд түр зуур 9-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө (more…)

“МОНГОЛ ТУУРГАТАН” ТЕАТРЫН ШИНЭ БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

Намрын сүүл сарын шинийн зургааны билэгт сайн өдөр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ барилгын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдаж, урлаг, соёлын ариун өргөө өндөр үүдээ нээлээ. Орон нутагт байгуулагдаж буй дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 800 хүний суудалтай “Монгол туургатан” театрын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Төв нутгаас төрөн гарсан урлаг, соёлын үе үеийн алдартнууд, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн театр, Хөгжим бүжгийн коллеж, барилгын ажлыг гүйцэтгэсэн “Рендербау” ХХК-ний хамт олон, орон нутгийн театр урлагийн байгууллагын удирдлагууд болон иргэд оролцлоо. (more…)

Зарлал

МСҮТөв төгссөн, мэргэжилийнхээ чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 15-24 насны залуучуудыг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэгт урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99707540 утаснаас лавлаарай ЗДТгазар

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “МОГОЛ НООС” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар хүрэлцэн ирсэн бөгөөд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар угтан авсан юм. (more…)