Файлын сан

Газрын дуудлага худалдаа

Сайн байцгаана уу ? Та бүхнийг газрын дуудлага худалдаанд урьж байна. Шунхлайн арын талбайд 400-1000м2 хүртэл худалдаа үйлчилгээний зориулалтаар авах боломжтой. 1м2 үнэ 480төгрөг. дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/groups/265653136897754/?ref=br_tf хаягнаас авна уу.

ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛОГДСОН, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦЭЭГҮЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ

Төрийн албаны зөвлөлөөс 2018 оныг “Хуулийн хэрэгжилт, хариуцлага, үр дүнгийн жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд төв, орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтны томилгоонд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Энэ зорилтот ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт болсон удирдах ажилтны томилгоо, сонгон шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд зөрчлийг арилгуулах талаар томилох эрх бүхий албан тушаалтан аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өгсөн юм. (more…)

Нийгмийн даатгал

Та нийгмийн даатгалын шимтгэлээ 24 сараас доошгүй, тэр дундаа сүүлийн есөн сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажлаасаа гарвал ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Ажилгүйдлийн тэтгэмжийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгодог. Иргэд бүртгүүлэхдээ ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрээ авч очно. (more…)

Сайн малчин

2018 оны урианы жилийн нээлтийн аймгийн ХШҮХэлтсийн дарга мэргэжилтэнүүд ирж хийлээ. Урианы жилийн нээлтийн үеэр Лүн сумын ЗДТГ-ын албан хаагчид, байгууллагын дарга нар Авлигын эсрэг мэдэгдэл хийлээ. мөн манай сумаас Аймгийн аварга малчин 2, Самбуугийн нэрэмжит аймгийн залуу аварга малчин 1, сумын сайн малчин 12, мянгат малчин 6 шинээр төрөн гарлаа. Шагналын ХШҮХэлтсийн дарга Жавзанпагма гардуулж баяр хүргэлээ. Сайн малчиддаа баяр хүргэе

Хурдан морины уралдааныг хориглох тухай

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2018.02.15 ны өдрөөс 2018.05.01-ны өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний сумын нийтийн золголт шагналын хур буугаад сайхан боллоо. Энэ жил Алтангадас одон 2,Хөдөлмөрийн хүндэт медаль 1, сумын сайн малчин 12, алдарт уяач 6, спортын мастер цол 2 хүн тус тус шагнагдлаа.

Ерөнхийлөгчийн зарлиг

1.Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай. 2.Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай. 3.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай. #МУ_ерөнхийлөгчийн_зарлиг, 2017.06.16, №136

Иргэдийн анхааралд

“Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуультай боллоо. 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна. (more…)

Төрийн одон, медалийн эрэмбэ ба хэн хүртдэг вэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг 2009 оноос үе шаттайгаар эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 15 тоот захирамжаар байгуулагдсан Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Төрийн шагналын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.​ Энэхүү төслийн зарим заалтуудаас хэсэгчлэн толилуулж байна. ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ 7 дугаар зүйл.Төрийн дээд шагналын төрөл, эрэмбэ 7.1. Төрийн дээд шагналыг дараах байдлаар ангилж, эрэмбэлнэ: 7.1.1.Эрхэм дээд шагнал: 7.1.1.1.Монгол Улсын баатар цол; (more…)

Төрийн албан мэргэшлийн шалгалт зарлагдлаа.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго Төв аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын 27 /дэс-5, туслах-22/ сул орон тоог нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал (more…)