Байгууллагууд

Цагаан сар үзэсгэлэн худалдаа

“ЦАГААН САР – 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд мөнгөний гадагш урсгалыг зогсоож, өөрсдийн хэрэглээг аймгийн үйлдвэрлэгчдээсээ хангах бодлого барьж ажилласан. Тус бодлогын хүрээнд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдээ дэмжих үүднээс үзэсгэлэн худалдааны давтамжийг нэмэгдүүлэн жилд 5 удаа зохион байгуулахаар шийдвэрлэн, 2017 онд “Цагаан сар-2017”, “Хөдөлмөрийн амт-2017”, “Алтан намар-2017”, “Нэг сум-нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг Зуунмод суманд, мөн “УБ-Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 27 сумаас давхардсан тоогоор 800 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид 300 гаруй нэр (more…)

Хурдан морины уралдааныг хориглох тухай

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2018.02.15 ны өдрөөс 2018.05.01-ны өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн.

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний сумын нийтийн золголт шагналын хур буугаад сайхан боллоо. Энэ жил Алтангадас одон 2,Хөдөлмөрийн хүндэт медаль 1, сумын сайн малчин 12, алдарт уяач 6, спортын мастер цол 2 хүн тус тус шагнагдлаа.

Ерөнхийлөгчийн зарлиг

1.Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай. 2.Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай. 3.Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай. #МУ_ерөнхийлөгчийн_зарлиг, 2017.06.16, №136

Иргэдийн анхааралд

“Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуультай боллоо. 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 15-60 насны иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна. (more…)

Төрийн одон, медалийн эрэмбэ ба хэн хүртдэг вэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг 2009 оноос үе шаттайгаар эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 15 тоот захирамжаар байгуулагдсан Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Төрийн шагналын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.​ Энэхүү төслийн зарим заалтуудаас хэсэгчлэн толилуулж байна. ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ 7 дугаар зүйл.Төрийн дээд шагналын төрөл, эрэмбэ 7.1. Төрийн дээд шагналыг дараах байдлаар ангилж, эрэмбэлнэ: 7.1.1.Эрхэм дээд шагнал: 7.1.1.1.Монгол Улсын баатар цол; (more…)

Төрийн албан мэргэшлийн шалгалт зарлагдлаа.

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго Төв аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын 27 /дэс-5, туслах-22/ сул орон тоог нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал (more…)

Музейн үзвэрийг үнэгүй үзнэ.

МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ 11 МУЗЕЙ 2018.03.01- 03.08 ХООРОНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР ШИЛДЭГ ҮЗМЭРҮҮДИЙГ ОЛОН НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛГОНО. ЖАГСААЛТ Улаанбаатар хот дахь 03.01-08-нд үнэгүй үйлчлэх 11 музей: 1. Төрийн түүхийн музей Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 2. Байгалийн түүхийн музей (more…)

Хөгжсөн багшаас чадварлаг сурагч

Монгол улсын боловсролын их сургуулийн харъяа Архангай аймгийн багшийн сургуулиас хөдөө орон нутгийн багш нарын дунд мэргэжил дээшлүүлэх магистрийн сургалтыг Лүн сумын ЕБСургууль дээр хоёр жилийн хугацаанд явуулсан бөгөөд уг арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Лүн, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант сумдын ЕБСургууль болон Сургуулийн өмнөх боловсролын 27 багш амжилттай суралцаж төгссөн байна. Төгсөгчдийн энгэрийн тэмдэг, Диплом гардуулах арга хэмжээ энэ сарын 1 ны өдөр зохион байгуулагдаж уг арга хэмжээн дээр Архангай багшийн сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхмийн эрхлэгч, Хэл бичгийн ухааны доктор, профессор, Б.Мөнхтуяа нийт багш (more…)

Монгол улсын Засгийн газрын албан даалгавар

Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Монгол улсын Засгийн газраас дараах албан даалгаврыг өгч байна. 1. Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад: (more…)