Байгууллагууд

Төрийн үйлчилгээний албан хаагчдын “Үйлчилгээний чанар, шинэчлэл-2018” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Аймгийн нутгийн удирлага, гүйцэтгэх засаглалын байгууллагаас санаачлан Төрийн үйлчилгээний албан хаагчдын “Үйлчилгээний чанар, шинэчлэл-2018” туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн байгууллаа. Энэ оныг Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх” жил болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд байгууллагын удирдлага болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад туслах чиг үүрэг бүхий албан хаагчдын үүрэг, оролцоо, ажлын үр дүн хамгаас чухал болохыг онцолж, үйлчилгээний арга барилд ахиц, дэвшил гаргах үүднээс энэхүү туршлага солилцох уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. (more…)

ИРГЭН БҮР 0,07 ГА ГАЗАР ӨМЧЛӨХ ХУГАЦААГ 10 ЖИЛЭЭР СУНГАЛАА

Монгол Улсын иргэн бүр 0,07 га газар нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй байсан. Гэвч энэ хугацаа дуусах хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавал болох байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хугацааг 10 жилээр сунгалаа. (more…)

ЕБСургуулийн танилцуулга

МОНГОЛ ТӨРИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ТЭРГҮҮН САЙД ДА ЛАМ Г.ЦЭРЭНЧИМЭДИЙН НЭРЭМЖИТ ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН ЕБС-ИЙН МЭДЭЭЛЭЛ 1. БҮТЭЦ, ОРОН ТОО Тус сургууль нь 24 багш, 2 удирдах ажилтан, 1 нийгмийн ажилтан, 1 эмч , бусад үйлчилгээний ажилтан 15, бүгд 43 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2. БАГШ , СУРАГЧДЫН СУРЛАГЫН АХИЦ, АМЖИЛТ • “Хичээл, судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяны хүрээнд сурагчдын гарааны үнэлгээг хийж хүрэх түвшин г тогтоож, стандартад гарсан ахиц, бууралтыг тооцон ажилласнаар жилийн эцсийн дүнгээр стандартын биелэлт 100% дүгнэгдсэн. • Монгол хэл , уран зохиолын хичээлээр Мэдээлэл хүлээн авах чадвар 80%, Мэдээлэл боловсруулах -78%, Илэрхийлэх чадвар-80%-тай болж ахилаа. Мөн 1-р ангийн сурагчдын унших чадвар 100%, бичих чадвар 81,1%-тай болж, нийт сурагчдын 86,3% нь цэвэр сайхан бичиж хэвшсэн. Монгол хэлний хичээлээр зөв сайхан бичих, зохион найруулах чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “ Алтан хонх” , Монгол бичгээр хэн сайхан бичих вэ?, (more…)

Ажлын байрны зарлал

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Төв аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газрын харъяа Лүн сумын “Туул-Лүн усны харуул”-д техникчийн ажлын байранд орон тоо гарсан тул ажилтан шалгаруулж авна. Тавигдах шаардлага: Боловсрол: Дээд боловсролтой /Бакалавр/ Мэргэжил: Цаг уурын инженер, цаг уурын техникч Бусад: – цаг уурын техникчийн курс болон сургалтанд хамрагдсан мэргэжлийн үнэмлэхтэй – Бусад их, дээд сургууль төгссөн (more…)

Мал бүхий албан хаагч, малчдад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд

Төрийн албаны тухай хуулийн 33.6.2-д зааснаар төрийн байгууллага бүр албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй. Мал аж ахуйн хаваржилт, мал төлөлтийн үе эхэлсэнтэй холбогдуулан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор малчин өрх /эмээ өвөө, эцэг эх/-үүдэд хөдөлмөрийн тусламж дэмжлэгийг (more…)

Хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

АЙМГИЙН ИТХ-ААС “МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР 13 СУМЫГ ХАМРУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙГ ЛҮН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн хэмжээнд “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, мал хулгайлах гэмт хэргийг бууруулах урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ-ын ХЭЗХ, Цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 13 сум, багийн Засаг дарга, сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн ажилтан, МЭҮТ-ийн дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Малчдын бүлгийн төлөөллийг оролцуулан Лүн суманд хэлэлцүүлэг зохион байгууллаа. (more…)

Иргэдийн анхааралд

Иргэдийн анхааралд “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаа шинээр эхэлж байгаа болон бичил бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэдэг иргэнд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. – 3 сая хүртэлх төгрөг – Хүүгүй – 24 сарын хугацаатай Тавигдах шаардлага: – Аж ахуй, бичил бизнес эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны иргэн – Аж ахуй эрхлэлтийн болон бичил бизнес эрхлэх (more…)

Ажлын байрны зарлал

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Зуунмод сум Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын Баянчандмань, Угтаал цаг уурын өртөөнд “Техникч”-ийн байнгын ажлын байр, Эрдэнсант цаг уурын өртөөнд “Техникч”-ийн түр ажлын байранд тус тус 1 орон тоо гарсан тул ажилтан шалгаруулж авна. Нэг. Тавигдах шаардлага: Боловсрол: Дээд боловсролтой /Бакалавр/ (more…)

Элэг бүтэн Монгол хөтөлбөр

Элэг бүтэн Монгол аяны хүрээнд 18-40 насны ЭМД төлсөн иргэдийн B.C вирусын шинжилгээ үнэ төлбөргүй хийж байна. Жич:Шинжилгээнд хамрагдахдаа ЭМД дэвтэртэйгээ ирэх.

Иргэдийн анхааралд

Иргэдийн анхааралд Төв аймгийн МСҮТөвд 2018 оны 04 сарын 09 нөөс 7-14 хоногийн сүлжмэл оёдолын мэргэжил олгох сургалт явагдах тул суралцах хүсэлтэй иргэд яаралтай бүртгүүлнэ үү. / байр, хоол үнэгүй/ Утас: 99707540