Байгууллагууд

Тэргүүний нутгийн зөвлөл шалгаруулна.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ШИЛДЭГ НУТГИЙН ЗӨВЛӨЛ, НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ БОЛЗЛЫГ БАТЛАМЖИЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА Нийгмийн хариуцлагын хүрээнд санал санаачлага гарган сум орон нутаг иргэдийн амьдрал ахуй нөхцөлийг сайжруулахад, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нутгийн удирдлага, нутгийн зөвлөлийн идэвх санаачлага ихээхэн үүрэгтэй байдаг. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Дондог, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл нар 27 сумын Нутгийн зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзлаа. Иргэдтэй хамгийн ойр байж, төрийн бодлогыг тэдэнд хүргэдэг анхан шатны нэгж болох сум, сумын нутгийн зөвлөлийн уулзалтын үеэр нутгийн зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн зөвлөл хамтран “Шилдэг сумын нутгийн зөвлөл”, “Нутгийн хөгжлийг дэмжигч” нутгийн зөвлөлийн тэргүүнийг шалгаруулах уралдааны болзлыг батламжилж гарын үсэг зурсан юм. Суманд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн үр дүн, (more…)

Отгонтэнгэр Их сургуулийн магистрийн сургалт сонирхогчдын анхааралд

Отгонтэнгэр Их сургуулийн магистрийн сургалт сонирхогчдын анхааралд Отгонтэнгэр Их сургууль нь эрхзүйн магистр, эрхзүйн бакалаврын сургалтыг аймгийн төвд хавар намрын улиралд зохион байгуулах боломжтой юм байна. Тавигдах шаардлага: Магистрын сургалт: (more…)

Өдрийн 25.0 төгрөгийн цалинтай ажилд урьж байна.

Малын сэг зэм устгалын ажилд ажиллах хүн байна уу. Яаралтай холбоо барина уу. Өдрийн 25000 төгрөг 99707540

Сургалт

04 сарын 26 ны 12 цагаас аж ахуй эрхлэлтийн сургалт болно. өрхийн аж ахуй, бизнесээ хөгжүүлэх хүсэлтэй иргэн бүрийг урьж байна.

Нарны алхалт

Нарны алхалт Энэ удаагийн нарны алхалтыг Цоморлиг цэцэрлэг зохион байгуулсан бөгөөд ЗДТГ-ын урд талбайгаас Рашаантын булаг хүртэл 3 км газар алхаж бүжигт дасгал хийснээр өндөрлүүллээ. Алхалтанд Ерөнхий боловсролын сургуулиас 24 албан хаагч, Цоморлиг цэцэрлэгээс 16 албан хаагч, 5 иргэн нийтдээ 45 хүн хамрагдав. Энэхүү алхалтыг 7 хоногийн Лхагва гарагийн өглөөний 7 цагт ЗДТГ –ын газрын урд талбайгаас эхлүүлж байх учраас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал халамж тавьдаг хэн боловч идэвхитэй оролцож байх нь зүйтэй.

Төрийн үйлчилгээний албан хаагчдын “Үйлчилгээний чанар, шинэчлэл-2018” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Аймгийн нутгийн удирлага, гүйцэтгэх засаглалын байгууллагаас санаачлан Төрийн үйлчилгээний албан хаагчдын “Үйлчилгээний чанар, шинэчлэл-2018” туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн байгууллаа. Энэ оныг Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх” жил болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд байгууллагын удирдлага болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулахад туслах чиг үүрэг бүхий албан хаагчдын үүрэг, оролцоо, ажлын үр дүн хамгаас чухал болохыг онцолж, үйлчилгээний арга барилд ахиц, дэвшил гаргах үүднээс энэхүү туршлага солилцох уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. (more…)

ИРГЭН БҮР 0,07 ГА ГАЗАР ӨМЧЛӨХ ХУГАЦААГ 10 ЖИЛЭЭР СУНГАЛАА

Монгол Улсын иргэн бүр 0,07 га газар нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй байсан. Гэвч энэ хугацаа дуусах хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгавал болох байсныг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хугацааг 10 жилээр сунгалаа. (more…)

ЕБСургуулийн танилцуулга

МОНГОЛ ТӨРИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ТЭРГҮҮН САЙД ДА ЛАМ Г.ЦЭРЭНЧИМЭДИЙН НЭРЭМЖИТ ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМЫН ЕБС-ИЙН МЭДЭЭЛЭЛ 1. БҮТЭЦ, ОРОН ТОО Тус сургууль нь 24 багш, 2 удирдах ажилтан, 1 нийгмийн ажилтан, 1 эмч , бусад үйлчилгээний ажилтан 15, бүгд 43 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 2. БАГШ , СУРАГЧДЫН СУРЛАГЫН АХИЦ, АМЖИЛТ • “Хичээл, судлагдахуун бүрээр сургалтын чанарыг дээшлүүлье” аяны хүрээнд сурагчдын гарааны үнэлгээг хийж хүрэх түвшин г тогтоож, стандартад гарсан ахиц, бууралтыг тооцон ажилласнаар жилийн эцсийн дүнгээр стандартын биелэлт 100% дүгнэгдсэн. • Монгол хэл , уран зохиолын хичээлээр Мэдээлэл хүлээн авах чадвар 80%, Мэдээлэл боловсруулах -78%, Илэрхийлэх чадвар-80%-тай болж ахилаа. Мөн 1-р ангийн сурагчдын унших чадвар 100%, бичих чадвар 81,1%-тай болж, нийт сурагчдын 86,3% нь цэвэр сайхан бичиж хэвшсэн. Монгол хэлний хичээлээр зөв сайхан бичих, зохион найруулах чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “ Алтан хонх” , Монгол бичгээр хэн сайхан бичих вэ?, (more…)

Ажлын байрны зарлал

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Төв аймгийн Ус Цаг уур орчны шинжилгээний газрын харъяа Лүн сумын “Туул-Лүн усны харуул”-д техникчийн ажлын байранд орон тоо гарсан тул ажилтан шалгаруулж авна. Тавигдах шаардлага: Боловсрол: Дээд боловсролтой /Бакалавр/ Мэргэжил: Цаг уурын инженер, цаг уурын техникч Бусад: – цаг уурын техникчийн курс болон сургалтанд хамрагдсан мэргэжлийн үнэмлэхтэй – Бусад их, дээд сургууль төгссөн (more…)

Мал бүхий албан хаагч, малчдад дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд

Төрийн албаны тухай хуулийн 33.6.2-д зааснаар төрийн байгууллага бүр албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй. Мал аж ахуйн хаваржилт, мал төлөлтийн үе эхэлсэнтэй холбогдуулан албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор малчин өрх /эмээ өвөө, эцэг эх/-үүдэд хөдөлмөрийн тусламж дэмжлэгийг (more…)