Байгууллагууд

97 Багийн Засаг дарга нарт зөөврийн компъютер олголоо.

“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн” 9 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдсан бөгөөд тус зөвөлгөөнд 27 сумдын Тамгын газрын дарга нар, Аймгийн ЗДТГ-ын дарга, ТЗУХ-ийн дарга, ТАСЗөвлөлийн мэргэжилтэн нар оролцсон юм. Зөвлөгөөнд оролцогчидтой аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГазрын дарга Б.Цэрэндаваа, ТЗУХ-ын дарга С.Магнайбаяр, ахлах мэргэжилтэн Ц.Цэвэлням нар уулзаж “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоолыг үндэслэн сум орон нутагт ажиллаж байгаа төрийн ажилтан албан хаагчдын ёс зүй, сахилга батыг чангатгах талаар болон урианы жилийн ажлын хэрэгжилт, орон нутгийн ажлын байрны асуудал зэрэг цаг үеийн асуудлаар ярилцаж, үүрэг чиглэл өгчээ. (more…)

Зарлал

ЛҮН сумын Насан туршийн боловсролын нэгж нь 2018-2019 оны хичээлийн жилийн “Дүйцсэн хөтөлбөр”-ийн ангидаа нас, хүйс харгалзахгүйгээр эчнээ болон танхимын сургалтандаа элсэлт авч байна. Манай төвд суралцсанаар та суурь болон бүрэн дунд боловсрол эзэмших болно. ЛҮН СУМЫН НТБ-ЫН НЭГЖИЙН БАГШ Т.БОЛОРМАА ХОЛБОО БАРИХ УТАС: 96889610, 94084998

Би сурагч боллоо.

2018-2019 оны хичээлийн жилд шинээр 1-р ангид элсэн орж байгаа 6 настай бяцхан шавь нараа угтан авах “Би сургуульд орлоо”, дунд ангид дэвшин суралцаж байгаа суралцагчдын дунд “Бид дунд ангид орлоо” арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Уг арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд шинэхэн сурагчдад дээд ангийн ах эгч нарынхаа сурсан мэдсэн зүйлийг үзэж сонирхох тэдэн шиг болох хүсэл эрмэлзэлтэй болохыг чиглүүлсэн сайхан арга хэмжээ болдог юм.

Сэрэмжлүүлэг

Ойрын өдрүүд бороо хур элбэгтэй Туул голын усны хэмжээ олон жилийн дунджаас их байгаа тул иргэд малчид та бүхэн үер усны аюулаас сэрэмжилнэ үү. Лүн цаг уурын өртөө

Зарлал

Зарлал Төв аймгийн Лүн суман дахь АНУ сервис ХХК халаалтын зууханд 18-40 насны бүрэн дунд боловсролтой сантехникийн гагнуурын мэргэжилтэй, ажлын ачаалал даах багаар ажиллах чадвартай залуусыг ажилд авна. Утас 94070144

Зарлал

Зарлал Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй 19-59 насны 2 оос доошгүй иргэнтэй өрхийг ” Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр”-т бүртгэж байна. Хөтөлбөрт хамрагдан гэрээгээр ажилласан тохиолдолд – Гэр бүлийн 2 гишүүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй хөлсөөр цалинжуулна – Нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-г төлнө. – Эрүүл мэндийн даатгалыг 100% төслөөс хариуцна. – Нүүлгэлтийн зардлыг төслөөс хариуцан хөнгөлж өгнө. Ажиллах хүсэлтэй иргэд 99707540 утсанд хандан бүртгүүлнэ үү.

Unfriend хөдөлгөөн өрнөж байна.

Нэргүй, зураггүй, хувийн мэдээлэлгүй этгээдүүдийг #unfriend хийж өөрийн хувийн орон зайг хамгаалцгаая! Цахимаар бусдыг гүтгэн доромжлох, хуурч залилах, садар самуунд уруу татах, худал хуурмаг мэдээлэл түгээх болон хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилтөд сөргөөр нөлөөлөх зүй бус явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор #Unfriend аяныг 2018.09.05 өдрөөс эхлүүж байна. Та нэгдэж байна уу?!

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлэлцээрийг хийсэн юм. Энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болгоно. 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв. (more…)

Үүргэвчтэй аялал

“Төв аймгийн залуус ТББ”-ын санаачлагаар 2017 онд аймгийнхаа 9 ГАЙХАМШИГТАЙ танилцах, сурталчилах “ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ”-ыг амжилттай зохион байгуулсан. Харин энэ жил аймгийнхаа НУУЦЛАГ ГАЙХАМШИГ-уудыг нээн, таниулах зорилгоор “Үүргэвчтэй аялал-2018” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэж, эхний чиглэл болох Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших ХҮННҮ-гийн үеийн хамгийн эртний, хамгийн том булш болох “Чихэртийн зоо”-руу аялахаар боллоо. Мөн аялалын хүрээнд Баянцагаан сумын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудтай танилцаж, “Өлзийт” нуурын эрэг дээр амарч, бэсрэг наадамд оролцон, ээждээ мөргөөд буцах юм. * Зохион байгуулагч: Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн БОАЖГ, Төв аймгийн музей, Төв аймгийн Залуучуудын хөгжлийн төв, “Төв аймгийн залуус” ТББ, (more…)

Сургалт

Залуучуудын бизнес эрхлэх санаачилга, гарааны бизнесийг дэмжих-бизнес ба санхүүгийн суурь мэдлэг олгох зорилгоор “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Төв орон нутгийн хөтөлбөр, Төв аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв” хамтран зохион байгуулж буй “Зах зээлд нэвтрэх нь” сургалтыг 2018.08.15-16 өдрүүдэд “Монголика ресорт” жуулчны баазад зохион байгуулах гэж байна. Бүртгэлийг 80081180, 99222383 дугаарын утсаар авна. Хүний тоо хязгаартай тул залуу та яараарай. ЖИЧ: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ