ХЭДСангийн жижиг зээлийн талаар

ХЭДСангийн жижиг зээлийг олгох талаар Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг дараахь асуудлуудад анхаарч ажиллана уу.
1. ХЭДСангийн жижиг зээлийн талаарх мэдээллийг нээлттэй, ил тод мэдээлж, сумын ХХҮМэргэжилтэн төслүүдийг хүлээн авна.
2. Зээлийг орон нутгийн харьяат бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид олгох бөгөөд жижиг зээл хүссэн өргөдөл, Төсөл, багийн Засаг даргын тодорхойлолт /Багт оршин суудаг болон хөдөлмөр эрхэлдэг эсэх, төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийн талаар/, төсөл хэрэгжүүлэгчийн болон хамтран хэрэгжүүлэгчдийн ИҮХуулбар зэргийг сумын Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүлээн авна. /Зуунмод суманд ХХҮГазарт ирүүлнэ, Үйлчилгээний чиглэлийн төсөлд худалдаа, наймаа бүхий нэмүү өртөг үл шингэх үйл ажиллагааг оруулахгүй./

3. Сумын ХХҮМэргэжилтэн нь ирүүлсэн төслийн талаарх банкны ажилтнуудад илгээж судлах боломжийг олгоно.
4. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирүүлсэн төсөлтэй танилцан, судалж, төсөл хэрэгжүүлэгчийг хуралд оролцуулан хэлэлцүүлэх ба ажлын хэсгийн дүгнэлтээр дэмжиж шалгарсан төслийн тодорхойлолт бүхий саналыг банкинд хүргүүлнэ.
5. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн санал нь ХЭДСангийн жижиг зээл олгох эцсийн шийдвэр биш бөгөөд банкны шаардлага хангасан зээл хүсэгчтэй банк гэрээ байгуулан зээлийг олгоно.
6. Төсөл нь банкны шалгуурыг хангаж, банкнаас жижиг зээлийн гэрээ байгуулахаар шийдвэрлэгдсэн зээлдэгчидтэй сумын ХХҮМэргэжилтэн “Ажлын байрны гэрээ”хийж, программд бүртгэх бөгөөд нийт хуваарилагдсан төслийн 10 хүртэлх хувийн санхүүжилтийг ажил олоход хүндрэлтэй /Хөгжлийн бэрхшээлтэй/ иргэнд олгож, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжинэ
7. Ажил олоход хүндрэлтэй /Хөгжлийн бэрхшээлтэй/ иргэнд банкнаас зээл олгохоор шийдвэрлэж гэрээ хийсэн тохиолдолд “Хүүгийн хөнгөлөлт үзүүлэх гэрээ”-г хийж, сумын Засаг дарга, банкны эрхлэгч, ХХҮГазрын дарга нараар баталгаажуулна.
8. Зээл хүсэгчид Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлийн санд бүртгэлтэй иргэд байх ба төслийн хүрээнд ажлын байр бий болгох, цаашид хадгалах боломжтой байх.
9. ХЭДХөтөлбөр, тусгай сангуудаас зээл авч, төслөө хэрэгжүүлж байгаа иргэдэд зээлийг давхардуулан олгохгүй.
10. ХЭДСангийн жижиг зээлийн санхүүжилтийг 12 дугаар сарын 10-ны дотор бүрэн олгож дуусгах