Манай цэцэрлэг нь 52 жилийн түүхтэй билээ.
Тус цэцэрлэгийн бүтэц орон тоог эргэн харвал:
1965-1968 онд 25 хүүхдийн
1969-1977 онд 50 хүүхдийн
1977-1986 онд 75 хүүхдийнТус цэцэрлэг нь 1965 онд Артелийн цэцэрлэг нэртэйгээр 20 хүүхэдтэй, 1 баг, 2 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн

1987-1990 онд 90 хүүхдийн
1990 оноос сумын төвд 2 цэцэрлэг 165 хүүхэдтэй ажиллаж,
2007 оноос 4бүлэгт,130 хүүхэдтэйгээр СӨБ олгох үйл ажиллагаа явагдаж байна.
Энэ 52 жилийн хугацаанд цэцэрлэгийн эрхлэгчээр Н.Доржханд, Ш.Дэнсмаа, Т.Лхамжав, Р.Болд,Д. Гандиймаа нар эрхлэгч багшийн ажлыг хавсран ажиллаж байлаа.
1975 оноос эрхлэгчээр Ч.Мэндбаяр\БТА\, Д.Шархүүхэн, Н.Чалхаасүрэн,2007оноос эрхлэгч А.Должинсүрэн нар ажиллаж ирлээ. Цэцэрлэгт 30 гаруй жил ажилласан ахмад багш Д.Пунсалдулам\БТА\,туслах багш С.Цэнгэлмаа нар нь сумын аваргаар тодорч байв.
2017-2018 оны хичээлийн жилд тус цэцэрлэг нь 150 хүүхэд, 18 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэргэжлийн багшаар 100% хангагдсан.5 бүлэгт 5 багш ажилладаг.
Мэргэжлийн зэрэгтэй багш-2.
Боловсролын түвшингээр магистр-2,бакалавр-4,дипломын-1.Мэргэжил эзэмших чиглэлээр “Сэрүүлэг” дээд сургуульд байгууллагаас нийт 2 хүн багшаар суралцаж байна.