Лүн сум нь Төв аймгийн төвөөс баруун зүгт 170 км-т оршдог бөгөөд авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн, үйлчлэх хүрээний 2612 хүн амтай, үүнээс 0-15 насны 762 хүүхэд, төрөх насны эмэгтэйчүүд 639, ахмад настан 277 -д үйлчилдэг 3-р зэрэглэлийн эрүүл мэндийн төв юм.
Тус эмнэлэг нь 1925 онд 4 эмч ажиллагсадтай байгуулагдсан
Одоо 10 ор, 20 ажиллагсадтай, үүнээс их эмч 2, бага эмч 4, НЭМА 1, сувилагч 5, лаборант 1, эмийн санч 1, бусад 6 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 14 мэргэжилтэн бүгд эмчлэх,

сувилах, эм барих зөвшөөрөлтэй. Манай хамт олонд Хөдөлмөрийн хүндэт медальтай -1, ЭХТэргүүний ажилтан 9, ЭМЯ-ны жуух бичгээр шагнагдсан 15 эмч, ажилчид ажилладаг ба мэргэжлийн ахлах зэрэгтэй 1 сувилагч ажиллаж байна.
Манай ЭМТөв нь / дотор , хүүхэд , төрөх-эмэгтэйчүүд , халдварт , мэс засал хүлээн авах 6 тасагтай, үзлэгийн 4 кабинеттай, сумын төвөөс хамгийн ойр 0.5 км , хамгийн хол 65 км-т байрладаг 3 багтайгаас бүгд багийн эмчтэй, жилдээ ойрын болон алсын 250-400 дуудлага хүлээн авч үйлчилдэг.
2010 онд дэвшүүлсэн “Ёс зүйг дээдлэгч хамт олон” аяны ажлаар аймагтаа 2-р байр, 2012 онд Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын 3-р зэрэгийн болзол хангасан.“НЭМ-ийн талаар төрөөс баримтлах бодлого”аяны ажлаар аймагтаа 1-р байр эзэлсэн амжилттай ажиллаж байна.