Тус цэцэрлэг нь эрхлэгчийн 2018 оны О1 сарын 02 ны өдрийн А\01 тоот тушаалаар 18 хүний орон тоог батлан ажиллаж байна. Үүнээс: Удирдах-1,Гүйцэтгэх -9, Үйлчлэх-8 ажилтан. Гэрээт-0,5эмч. Тус цэцэрлэг нь мэргэжлийн багшаар 100% хангагдсан.Үүнээс:
Магистр багш-2
Бакалавр багш-2

Дипломын-1 багш ажилладаг. Заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш-2. Багшлах эрхтэй багш-5. Мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувь-40%.
Магиср удирдлага ба багшийн эзлэх хувь-50%.
Цэцэрлэгийн 2-5 насны 246 хүүхдээс ердийн бүлэгт:
Бага-22
Дунд-32
Ахлах-44
Бэлтгэл-40
Холимог-13
Хувилбарт сургалт-39
нийт 190 хүүхэд буюу 77,2% нь хамрагддаг .
Цэцэрлэгийн 3-5 насны хүүхдийн бие бялдрын сорилын судалгааг 10 сар, 5 сард авч аймгийн программд нэгтгэдэг.
Нийт 145 хүүхдээс бие бялдрын сорил авсан.Үүнээс:A-46,В-73,С-26,D-0
Хүүхэд өдрийн төлөвлөгөө:
Сар Төлөвлөгөө Гүйцэтгэл Хувь
1 сар 3608 1474 40.8
2 сар 2952 1722 58.3
3 сар 3444 2481 72.0
4 сар 3444 2891 83.9
5 сар 3772 3745 99.2
9сар 2940 2509 85.3
10сар 3381 2865 84.7
11сар
12сар

Хоолны илчлэг хангалт: 1 сард-1389
2 сард-1381
3 сард-1372
4 сард-1341
5 сард-1387
9 сард-1350
10 сард-1380

Цэцэрлэгийн сургалтанд Францийн нэрт сурган хүмүүжүүлэгч Сэлестан Фрэнэгийн СХ онолоос үндэслэн :Бид “ Хүүхэд тоглох явцдаа чөлөөтэй байж суралцах, хөгжих орчинг бүрдүүлж, тэдний бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжин Монгол бахархалтай амьдрах ухаанд суралцсан “ЭРҮҮЛ ЗӨВ-МОНГОЛ ХҮҮХЭД”-г төлөвшүүлнэ гэсэн үзэл баримтлалыг мөрдөн ажиллаж байна.
2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд 11зорилт бүхий 53 хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн баталж гаргаж хэрэгжүүлэн ажилласан.
Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэн хичээлийн жилийн эхэнд гурвалсан гэрээг байгуулж багш нар сар бүр үйл ажиллагаандаа урин оролцуулсан. Мөн “Аав,ээж би”,”Уран жиргээ”,”Аавуудын өдөр”,”АХА”,”Эцэг эхийн гар бөмбөгийн тэмцээн” мөн багш нарын “Нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагааг” зохион явуулсан.Цэцэрлэгийн ЗАН –ийн багш нар “Хүүхдээ хайрлан харилцах нь” “5 настай хүүхдийн онцлог”сэдвийн хүрээнд сурган, сэтгэл судлалын хичээлээр эцэг эхчүүдэд зориулсан сургалт , цэцэрлэгийн эмч Л.Нямхүү “Эрүүл шүд”,”Томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх”,”Гар хөл ба амны өвчнөөс сэргийлэх” “Эрүүл зөв хооллолт” ,”Анхны тусламж үзүүлэх”,”Эрүүл шүд” зэрэг сургалтуудыг багш, эцэг эхчүүдэд зориулж хийлээ.
Батсүмбэр суманд 04 сарын 12,13 нд зохиогдсон 11 сумын бүсийн “Сайн хөгжүүлэх үйл ажиллагаа”нд багш Б.Алтанчимэг “Эрвээхий” үйл ажиллагаагаар оролцон 5 байр,илтгэлийн уралдаанд багш Б.Отгонжаргал 2 байр эзэлсэн. 04 сарын 27,28 нд Баянчандмань суманд болсон “Аймгийн сайн үйл ажиллагаа”нд багш Б.Отгонжаргал “Могой шоогоор хүүхдийг хөгжүүлэх арга зүй” илтгэлээр дахин оролцож “ 3 байр эзэлж амжилт гаргасан. Мөн 2017-2018 оны хичээлийн жилийн зорилтод тусгасан “Багш солилцоо” хөтөлбөрийг 02 сарын 26наас 03 сарын 2 ны өдрүүдэд явуулж багш Н.Бурмаа,туслах багш Г.Уранчимэг нар Баянцогт суманд, Аргалант сумын багш Д.Оюун-Эрдэнэ,Ч.Отгонбаяр нар Лүн сумын цэцэрлэгт ажиллан туршлага солилцов. 2018 оны 01 сарын 8,9 ны өдрүүдэд УБхотод болсон “Тогтвортой хөгжил-СӨБ” улсын зөвлөгөөнд эрхлэгч А.Должинсүрэн, аймгийн“Тогтвортой хөгжил-СӨБ” зөвлөгөөнд багш Б.Отгонжаргал оролцсон. Энэ хичээлийн жилд сургалтанд: Аймагт 1 багш , Эрдэнэсант суманд 5 багш хамрагдсан.Зуунмод суманд”Төрийн үйлчилгээний ажилтны анхдугаар зөвлөгөөн”д үйлчэгч М.Пүрэвсүрэн,ХХАА-н газар-Солонгос улсын хамтран зохион байгуулсан “Хүлэмж эрхлэх,хүнсний ногоо тарих арга” төслийн сургалтанд тогооч Ч.Эрдэнэбат нар хамрагдсан. Энэ хичээлийн жилд нярав С.Цогбадрах чадамжийн сургалтанд,багш Б.Отгонжаргал “ТХБ-хэрэглээ” сургалтанд хамрагдсан болно.
Дугуйлангийн үйл ажиллагаа: Цэцэрлэгийн хэмжээнд нийт 7 төрлийн дугуйланд давхардсан тоогоор 131 хүүхэд хамрагдаж байна.
Үүнд:бүжиг-15 ,шүлэг-33,могой шоо-40,даам-15,гимнастик-12 хүүхэд хичээллэдэг. Дугуйлангийн тайлангаар “Одод болохын хүслэн” тэмцээнийг 5 сарын 28нд зохион явуулсан.
Сумын ГХУС зөвлөлөөс зохиосон“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд цэцэрлэгийн бага,дунд, ахлах бүлгийн хүүхдүүд оролцон Л.Чаминцэцэг багштай дунд бүлэг 1 байр, Н.Бурмаа багштай бага бүлэг 2 байр, Б.Алтанчимэг багштай ахлах бүлэг 3 байр эзэлсэн байна.Багш,ажилчдын сарын ажлыг БСШУСайдын А\293,А\112 тоот тушаалын шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэн улирал тутам Засгийн газрын 2017 оны 346 дугаар тогтоолын дагуу үндсэн цалингийн 30-45 хувиар тооцон урамшуулал олгосон бөгөөд аймаг, бүсийн тэмцээн уралдаанд байр эзлсэн багш нарт ур чадварын нэмэгдэл олгосон.
Тус цэцэрлэг нь аймгийн ЗДНҮзлэгээр хагас жилээр байдлаар 85%-тай дүгнэгдсэн.

Эрхлэгч А.Должинсүрэн.