СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА / 2018 оныхоор /

Төв аймгийн Лүн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан.

Цагаан-Уул, Өгөөмөр, Төв гэсэн 3 багийн 2642 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Төв аймгийн 27 сумаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог, хүн амын нягтралаар дунд зэрэг сум юм.

Газар зүйн байршил

¬¬Төв аймгийн баруун хэсэгт:
-Улаанбаатар хотоос 135 км,
 Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг.
Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Угтаал, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн Баяннуур, сумдтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог
Газарзүйн онцлог. Далайн төвшнээс дээш 1500-1700 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Хэнтийн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн бэсрэг уулсын Туулын дэд мужид багтдаг.
Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Цаг уурын нөхцөл.
Хуурай сэрүүн хатуу өвөлтэй.
 1 дүгээр сарын дундаж
температур-26,3С
 7 дугаар сарын дундаж
температур +20,4С
 жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
 жилийн хур тунадасны нийлбэр 250-350 мм
Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ 252955 га.

Зориулалт Хэмжээ
/га/ Нийт талбайд эзлэх хувь
Хөдөө аж ахуйн газар 246626.362 98,33
Ойн сан бүхий газар 449 0,18
Усан сан бүхий газар 557 0.22
Тусгай хэрэгцээний газар 1170 0,46
Тосгон, суурингийн газар 850 2,9
Дэд бүтцийн газар 1585 0,63