МОНГОЛ ТӨРИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН, ТЭРГҮҮН САЙД, ДА ЛАМ ГОМБЫН ЦЭРЭНЧИМЭДИЙН НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Төв аймаг нь 1923 онд Богдхаан уулын аймаг нэртэйгээр одоогийн Лүн сумын төвд төвлөрч, улмаар 1923 онд Богдхан уулын аймгийн Яамны бага сургуулийн танхим нэртэйгээр 25 хүүхэд, 1 багштайгаар анх байгуулагдсан байна.
1954 оноос 7 жилийн , 1965 оноос 8 жилийн, 1990 оноос 11 жилийн 2008 оноос 12 жилийн сургууль болсон.

1983 онд 320 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр, 1977 онд 75 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр тус тус ашиглалтанд орсон.Тус сургууль нь сургалт хүмүүжлийн ажлаараа аймагтаа тэргүүлж аймгийн тэргүүний сургуулиар 3 удаа шалгарч байлаа.
2018-2019 оны хичээлийн жилд бүтэц орон тоо 42 \багш удирдах ажилтан-26, үйлчилгээний ажилтан 16\ ,1-12-р ангийн 15 бүлэгт 402 сурагч суралцаж байна.Мэргэжлийн багшийн хангалт 100%, 47% нь магистр, 68%, нь мэргэжлийн зэрэгтэй.
Дотуур байранд малчдын 82 хүүхэд амьдарч байна.Үдийн цай хөтөлбөрт 1-5-р ангийн 233 сурагч хамрагдаж байна.
Хичээлийн жилийн эцсийн сургуулийн стандартын биелэлт 100%, АВ-ийн эзлэх хувь 57,9% дүгнэгдлээ.
ЭЕШ шалгалтын дундаж оноо 498.6 буюу өмнөх оноос 13,1 оноогоор ахиулж аймгийн дунджаас дээгүүр оноотой байна. Монгол хэл бичиг-513, Монгол хэл-522, Газар зүйн-593 хичээлээр улсын дунджаас дээгүүр оноотой шалгагдлаа.
ААШ 8 төрлийн тэмцээнд 78 суралцагч үндэсний ,чөлөөт ,самбо,жүдо бөх,хөнгөн атлетик,шатар,волейбол,хөл бөмбөгийн тэмцээнд оролцож алт-6, мөнгө-18,хүрэл-17 нийт 41 медаль хүртсэн амжилт үзүүлсэн.Үүнээс чөлөөт бөхөөр 12 а ангийн О.Оргил алт,хөнгөн атлетикийн тэмцээнд 100м төрөлд 10а ангийн сурагч М.Бямбасүрэн мөнгө, 200м төрөлд алт, 10 ангийн сурагч Х.Түвшинзаяа уртын харайлтын төрөлд мөнгө, 200м төрөлд 12а ангийн сурагч Ч.Отгонзаяа хүрэл медаль хүртсэн.
Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд физикийн багш Б.Энхтуул, Ц.Ундрах нар алтан медаль, химийн багш П.Ганхуяг мөнгөн медаль, химийн хичээлээр 12а ангийн сурагч Б.Долгорсүрэн хүрэл медаль, IQ –аар 7б ангийн сурагч О.Гүндсамбуу хүрэл медаль хүртсэн.
Манай хамт олон 2018-2019 оны хичээлийн жил Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”, дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хүүхэд төвтэй сургуулийн менежментийг боловсронгуй болгох, багшийн хөгжлийг дэмжих замаар хүүхэд бүрийн хөгжил, төлөвшил, сурлагын чанарт ахиц гаргаж, хүүхдийг түүх соёл, уламжлалаа дээдэлдэг эх оронч хүн болгон төлөвшүүлэх зорилго тавин ажиллаж байна.