Сургуулийн бүтэц орон тоо 42 \багш удирдах ажилтан-26, үйлчилгээний ажилтан 16\ ,1-12-р ангийн 15 бүлэгт 402 сурагч суралцаж байна.Мэргэжлийн багшийн хангалт 100%, 47% нь магистр, 68%, нь мэргэжлийн зэрэгтэй.
Дотуур байранд малчдын 82 хүүхэд амьдарч байна.Үдийн цай хөтөлбөрт 1-5-р ангийн 233 сурагч хамрагдаж байна.
Хичээлийн жилийн эцсийн сургуулийн стандартын биелэлт 100%, АВ-ийн эзлэх хувь 57,9% дүгнэгдлээ.
• Мөн сургууль төгсөх улсын шалгалтын дүн: 5-р анги стандартын биелэлт-100%, АВ-ийн эзлэх хувь 52%, гүйцэтгэлийн хувь-66,3%, 9-р ангийн стандартын биелэлт 100%, АВ-ийн хувь 41,1 гүйцэтгэлийн хувь-75,6, 12 –р ангийн стандартын биелэлт 100%, АВ-ийн хувь 80,8% , гүйцэтгэлийн хувь-78,1% хувьтай дүгнэгдсэн.

ЭЕШ шалгалтын дундаж оноо 498.6 буюу өмнөх оноос 13,1 оноогоор ахиулж аймгийн дунджаас дээгүүр оноотой байна. Монгол хэл бичиг-513, Монгол хэл-522, Газар зүйн-593 хичээлээр улсын дунджаас дээгүүр оноотой шалгагдлаа.
“Хичээл, судлагдахуун бүрээр сурлагын чанарыг дээшлүүлье-2” аяны хүрээнд бүх судлагдахуунаар 92 удаагийн ТТШ-аар гүйцэтгэлийн хувь 10-26%-иар ахилаа.
Хамран сургалтын хувьд 6-14 нас: Сурвал зохих-383, сурч байгаа -312 хамрагдалтын хувь- 81,5% , 6 настай сурвал зохих-59, сурч байгаа-51 , хүүхдийн хамран сургалтын хувь-86,4%
/Бага – 323/274 84,8 %, суурь – 420 /360, 85,7 %/ байна.
2017-2018 оны хичээлийн жилд аймгийн засаг даргын 2016 оны 12-р сарын 26-ны өдрийн “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тухай” А/725 дугаар захирамж, аймгийн ЗДТГ-ын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Хамтран ажиллах тухай” №06/811 албан тоотыг хэрэгжүүлэн “Могол ноос” ХХК-тай гэрээ байгуулан 221 сурагчийг иж бүрэн хувцасаар хангасан. Дүрэмт хувцасны хангалтын хувь 98.9% байсан нь 100% болж ахисан.
“Математикч сургууль, хамт олон” хөдөлгөөнийг хичээлийн жилийн эхнээс төлөвлөсний дагуу математикч хамт олноор бага ангиудаас С.Одгэрэл багштай 3а анги, дунд ахлах ангиудаас С.Жаргалсайхан багштай 10а анги шалгарсан.
Ажлын байран дах сургалтыг жилийн эхэнд батлагдсан хуваарийн дагуу 6 удаа явуулсан. Үүнд багш нар 100% хамрагдсан. Мөн бүсийн сургалтанд 22 багш, үндэсний сургалтанд 2 багш тус тус хамрагдсан
“Сайн хичээл үйл ажиллагаа”-ны бүсийн зөвлөгөөнд 9 багш туршлагаа түгээн дэлгэрүүлж багш Б.Цэрэнчимэд, Б.Энхтуул нар тэргүүн байр, П.Ганхуяг, Б.Өлзийхишиг, Д.Энхтуул, нар дэд байр эзэлсэн.
Бага ангийн багш Д.Ууганцэцэг, орос хэлний багш Ц.Ундрах нар илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон. “Зуунмод суманд болсон Аймгийн зөвлөгөөнд химийн багш П.Ганхуяг 2-р байр, физикийн багш Б.Энхтуул 2-р байр, хөгжмийн багш Д.Энхтуул 3-р байр, МХУЗ-ын багш Б.Цэрэнчимэд 4-р байр, англи хэлний багш Б.Өлзийхишиг 4-р байр тус тус эзэлсэн.
Сонгон секцэнд сурагчдыг 100% хамруулсан. Математик-37 сурагч, Монгол хэл-25 сурагч, Цаасан урлал-20 сурагч, Сэтгэх чадвар-116 сурагч, Өсвөрийн сурвалжлагч-15 сурагч, Хөгжим-28 сурагч, Сүлжмэл-15 сурагч, Спорт тоглоом-65 сурагч, Утга зохиолын дугуйланд-15 сурагч, Үндэсний бөхийн дугуйланд 15 сурагч бүгд 372 сурагч хамрагдсан.
Спортын авьяасаа нээн хөгжүүлсэн сурагч 65 буюу 17.3%, урлагийн авьяасаа нээн хөгжүүлсэн 28 буюу 7.4%, сэтгэх чадвараа хөгжүүлсэн 30.9% байна. Хэлэхүйн авьяасыг хөгжүүлсэн хүүхдийн тоо-55, хараа орон зайн мэдрэмжийг хөгжүүлсэн хүүхдийн тоо-86, хөдөлгөөн тэнцвэрийг хөгжүүлсэн хүүхдийн тоо-101, хэмнэл сонсголыг хөгжүүлсэн хүүхдийн тоо-88, логик харьцааг хөгжүүлсэн хүүхдийн тоо-188 байна. Удирдах манлайлах чадвараа нээн хөгжүүлсэн 12, багаар ажиллах чадвараа хөгжүүлсэн 95 сурагч байна.
Мөн үндэсний өв уламжлалаасаа суралцсан, эх орон түүхээрээ бахархах үзэл төлөвшсөн 347 сурагч буюу 92% нь суралцсан.
ААШ 8 төрлийн тэмцээнд 78 суралцагч үндэсний ,чөлөөт ,самбо,жүдо бөх,хөнгөн атлетик,шатар,волейбол,хөл бөмбөгийн тэмцээнд оролцож алт-6,мөнгө-18,хүрэл-17 нийт 41 медаль хүртсэн амжилт үзүүлсэн.Үүнээс чөлөөт бөхөөр 12 а ангийн О.Оргил алт,хөнгөн атлетикийн тэмцээнд 100м төрөлд 10а ангийн сурагч М.Бямбасүрэн мөнгө, 200м төрөлд алт, 10 ангийн сурагч Х.Түвшинзаяа уртын харайлтын төрөлд мөнгө, 200м төрөлд 12а ангийн сурагч Ч.Отгонзаяа хүрэл медаль хүртсэн.
Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд физикийн багш Б.Энхтуул, Ц.Ундрах нар алтан медаль, химийн багш П.Ганхуяг мөнгөн медаль, химийн хичээлээр 12а ангийн сурагч Б.Долгорсүрэн хүрэл медаль, IQ –аар 7б ангийн сурагч О.Гүндсамбуу хүрэл медаль хүртсэн.
Монгол улсын гавьяат багш Н.Баяртогтохоос “Эх хэлээрээ зөв сайхан бичих” зөвлөхийн сургалт авсан. Төслийн хүрээнд бага ангийн 35 сурагч, 7 багшийг үндэсний түүхийн музей, амьд амьтны музей, үлэг гүрвэлийн музей, Богд хааны музейгээр аялуулсан.Бага нийт 207 сурагч Хустайн нуруу байгалийн цогцолбор газраар аялсан.
-Төсвийн зарцуулалтын хувьд өр,авлага үүсээгүй байна.

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:ЗАХИРАЛ С.НАРАНЦОГТ

.