Төвийн аймгуудын нутгаар: 19, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 22-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-20-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 16-18-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус

хүйтнэээс 1 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.